2020-10-13
Паркийн үйл ажиллагаагаар холбогдох Байгаль орчин, аялал, жуучлалын яамтай хамтран ажиллах уулзалтыг 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав. Уулзалтад БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, мэргэжилтэн, паркийн холбогдох мэргэжилтнүүд оролцон харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаар болсон.