2020-10-30
Паркийн цахилгаан хангамжийн зураг төслийг гүйцэтгэгч “Мон-Энержи Консалт” ХХК нь зураг төслийн дагуу Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Зүүн өмнөд бүсийн салбарын ТӨХК-ийн холбогдох инженер, техникийн ажилчид болон паркийн Ахлах мэргэжилтэнтэй 2020 оны 10 дугаар 28-ны өдөр уулзалт зохион байгуулж, 220/110/35-кВ-ын Багануур дэд станц дээр очиж шинээр холбогдох дэд станцын гаргалгаа болон удирдлага тоноглолыг байршуулах талаар зөвшилцөн хэмжилтийн ажлыг гүйцэтгэв.