2020-01-30
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Коронавирусийн халдвар авсан тохиолдол 7711, нийт 18 оронд коронавирусийн халдвар оношлогдсоноос 128 хүн эдгэрсэн. Монгол Улсад 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор 14 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна. Халдвараас урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. ХӨСҮТ болон ДЭМБ-тай хамтарч Япон улсаас эхний ээлжийн оношлуур авсан учраас оношид эргэлзэх шаардлагагүй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам бусад албаны мэдээлэлд тулгуурлан иргэдэд мэдээллийг шуурхай өгч ажиллаж байгаа.Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн вирус илэрсэн асуудал байхгүй байна.Гэхдээ урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх ёстой гэж үзэж байна... Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх нь зүйтэй” гэдгийг онцолсон юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=46841