2020-02-11
ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл
"Өмнөговь аймгийн Гашуун сухайттай хиллэдэг Халиун гэдэг газар шинэ коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол оношлогдсон. Тиймээс өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаныхан болон эрүүл мэндийн байгууллагууд тус газарт бэлэн байдалд ажиллаа. Гэхдээ Халиун нь манай улсын хилээс 120 км-ын зайд оршдог. Мөн дэлхийн нэлээд хэдэн оронд буюу Герман, Сингапур гэх мэт оронд шинж тэмдэггүй буюу балархай хэлбэрээр хүнд халдсан тохиолдлууд илэрсэн. Тиймээс өвчлөл гарсан бүс нутагт онцын ажилгүй бол зорчихгүй байхыг нийт иргэддээ анхааруулж байна. Хэрвээ зорчсон тохиолдолд 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлаж байхыг хүсье.
Мөн Эрээн хот бас онц байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед биднээс ч гэсэн бэлэн байдалд ажиллахыг илүү шаардаж байна" гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mohs.mn/news/4247