2020-01-29
Шинэ коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийг өдөр бүрийн 11:00 цагт хүргэж байгаа билээ. Энэ дагуу өнөөдрийн мэдээллийг хүргэж байна. Хурлын эхэнд ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица "Өнөөдөр ДЭМБ-ын удирдах албаныхан Ши Жиньпинтэй уулзаж, ярилцсан. Ухань хотод халдварын тархалтыг хязгаарлах, вакцин гаргаж авах талаар хэлэлцсэн. Өнөөдөр дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4,593, сэжигтэй тохиолдол 6,973 байна. Халдвар авсан 132 хүн нас барсан. БНХАУ-аас гадна дэлхийд 4 бүсийн 14 улсад 56 тохиолдол батлагдсан. Үүнээс 42 тохиолдол нь Ухань хотод зорчсон өгүүлэмжтэй байна. Энэ нь БНХАУ-аас бусад оронд дэгдэлт хэлбэрээр тархалт явагдахгүй байгааг илтгэж байна. Тохиолдлын ихэнх нь эрэгтэйчүүд байгаа бөгөөд нас барсан тохиолдын ихэнх нь архаг өвчтэй байна. Гэхдээ энэхүү үзүүлэлт нь 2003 онд гарсан SARS-н дэгдэлттэй харьцуулахад харьцангүй бага байгаа юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mohs.mn/news/4183