2020-01-21
БХБЯ-ны 2018.01.11-ний өдрийн №2018/10 тоот гэрээгээр Мон-Энержи Консалт ХХК Паркийн Ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээний зураг төслийг гүйцэтгэж 2018.09.27-нд дуусах байсан боловч хугацааг 2 удаа сунгаж хойшлуулсан.
- Зураг төслийн ажил удааширсан нь цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгогдохгүй байгаагаас болж байна. Шалтгаан нь:
- Эрчим хүчний сайдын 2018 оны 133 дугаар тушаалаар цахилгаан, дулааны техникийн нөхцөл олгохыг 2018.09.25-аас эхлэн 2019.03.01 өдөр хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан.
- ЭХЯ-ны холбогдох газар нь БҮТП-ийн ТЭЗҮ-ийг гүйцэтгэгч байгууллага нь ЭХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй гэсэн шалтгаанаар хойшлуулсан.
- Мөн горимын ачааллын тооцоог Диспетчерийн үндэсний төв /ДҮТ/-өөр заавал гүйцэтгүүлэх шаардлагатай гэсэн шаардлагыг төсөл гүйцэтгэгч компанид тавьсан.
- Паркийн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-аар хэлэлцүүлж батлуулсан.
- Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгогдоогүй ч бусад гадна инженерийн шугам сүлжээний ажлын зураг төсөл боловсруулагдаж БХБЯ-ны магадлангаар хянагдаж байна.
- Паркийн дарга уг асуудлыг Эрчим хүчний сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт танилцуулснаар цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг олгох асуудлыг 2019.12.03-ны өдөр Эрчим хүчний хэрэгжилтийн Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн.
Одоо ДҮТ нь төслийн горимын ачааллын тооцоог гаргаж, Мон Энержи ХХК нь цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийн дагуу зураг төслийг боловсруулж дуусах шатандаа байна.