Метро барих гүйцэтгэгчийн шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүллээ
2025-04-29
Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь “Улаанбаатар метро” төсөл юм. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өнгөрсөн оны 10 дугаар сард зарласан.
Тэгвэл I шатны тендерийг энэ сарын 28-ны өдөр нээлээ. Уг тендерт 7 улсын 27 ААН материалаа ирүүлсэн байна.
Тодруулбал, Монгол, Солонгос, Англи, ОХУ, Франц, Энэтхэг, Хятад улсын компаниуд материалаа ирүүлжээ.
Эх сурвалж: https://ulaanbaatar.mn/news/20932