Журмын төслүүдийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-04-16
"Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих тухай журам" болон "Паркийн нэгжээс Паркийн удирдлагад төлөх хураамжийн хэмжээ, төлөх журам"-ын төслүүдийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хууль 2022 оны 07 сард батлагдсан билээ. Тус хуулиар Монгол Улсад Паркийн үйл ажиллагаа явуулах хууль, эрхзүйн орчин тогтвортой болж, төрийн зүгээс үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтүүд тодорхой болсон.
Харин энэ удаад тус хуулийг дагасан журмуудыг олон улсын жишигт нийцсэн, холбогдох бүх талуудын тогтвортой байдал болон уялдаа холбоог бүрэн хангасан, Паркийн нэгж үйлдвэрүүдэд хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахад хялбар, шат дамжлага багатай байх зэрэг олон талын нөхцөл байдлыг тусгасан байхаар ажиллаж байна.
Бидний зорилго Монгол улсад Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа явуулах хууль, эрхзүйн орчинг бүрэн жигдрүүлж, Паркийн аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн суурь орчин нөхцлийг бүрдүүлж, үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй явуулах нөхцлөөр хангаж өгөх, цаашид Паркийн стандарт, инноваци хөгжил, ногоон үйлдвэрлэл, нийгмийн хамгаалал зэрэг бүх талаар жишиг парк байгуулах явдал юм.





