ДЭД СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН СУУРИЙН АЖИЛ 20 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА
2026-06-11
Нийслэлийн Засаг даргын захирамжаар паркийн цахилгаан хангамжийн 110/35/10кВ-ын 2х16мВА чадалтай үндсэн дэд станц барих ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн бол тус ажлын гүйцэтгэгчээр “Эм Ай Эс Эс” ХХК нь шалгарч 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулан ажиллаж байна.
Дэд станцын бүтээн байгуулалтын ажлыг 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлэн суурийн ажил хийгдэж байгаа ба өнөөдрийн байдлаар 20 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна





