2017-03-20
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 104 тоот тогтоолын 9 дүгээр зүйлд тус тус заасан нөхцөлийг хангаж зохих журмын дагуу гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу татвар, төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ. Үүнд:
№ |
Хөнгөлөл тийн төрөл |
Хууль эрх зүйн орчин |
Заалт |
1 |
Үл хөдлөх хөрөнгийн албан татвараас |
Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай 2000 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 |
Паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө |
2 |
УИХ-ын 2003 оны Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай 54 дүгээр тогтоолын хавсралтын 7.2.2 |
Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг тодорхой хугацаанд |
|
3 |
Газрын төлбөрөөс |
Газрын төлбөрийн тухай 1997 оны хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 |
Паркийн удирдлага, нэгжийг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын төлбөрөөc |
4 |
УИХ-ын 2003 оны 54 дүгээр тогтоолын хавсралтын 7.2.1 |
Үйлдвэр барих болон технологийн шинэчлэлт хийх хугацаанд аж ахуйн нэгжийг газрын төлбөрөөс чөлөөлөх, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээс хойш тодорхой хугацаанд газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх |
|
5 |
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас |
ААН-ийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.33 |
Паркийн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах шугам сүлжээ, цэвэр усан хангамж, бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, харилцаа холбооны дэд бүтэц бий болгоход оруулсан хөрөнгө зэрэгт тус тус тодорхой хугацаагаар |
6 |
Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 |
Үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож, түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараахь байдлаар байгуулна: - Паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи барилга, байгууламж – 20 жил - Паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи үйлдвэрлэлийн зориулалттай машин, механизм, техник, тоног төхөөрөмж – 3 жил |
|
7 |
Төрөөс экспортын үйлдвэрлэ лийг дэмжих |
Үйлдвэрлэлийг дэмжих тухай 2015 оны хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 |
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгөд зориулан арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн зөрүүг олгох |
8 |
Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 |
Өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи болон өндөр технологи бий болгон, нэвтрүүлж нутагшуулсан экспортын үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс тухайн үйлдвэрт буцааж олгох |
|
9 |
ГАТ, НӨАТ-аас чөлөөлөх |
УИХ-ын 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11-р зүйл |
Барилгын материал, газрын тос, ХАА-н боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барихад зориулж импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг “0” хүртэлх хувиар ногдуулж болох |
10 |
Татварын бус дэмжлэг |
Мөн хуулийн 12-р зүйл |
Паркад үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлэх, бүртгэлийн болон шалган нэвтрүүлэх хөнгөвчилсөн горимоор үйлчлэх; Дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх; |