2026-06-11
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл, технологийн паркууд уламжлал болгон зохион байгуулдаг спортын нөхөрсөг тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд 2025 оны шилжин явах цомын эзэд болсон "Багануур Үйлдвэрлэл, технологийн парк" ХК-ийн хамт олон дүүрэгтээ зохион байгуулж өндөрлөлөө.
Энэ жилийн хувьд хөл бөмбөг, корнхолл, дартс, буухиа гэсэн төрлүүдээр зохион байгуулж нийлбэр дүнгээр Багахангайн Үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн хамт олон тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэд боллоо.
Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэе.






