2019-04-16
2019 оны 4-р сарын 11. Улаанбаатар хот
Хамтран ажиллах гэрээ байгуулахад:
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Ж.Бямбасүрэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Цогтсайхан, ургамлын өвчин судлалын лабораторийн эрхлэгч Дондов, Биотехнологийн лабораторийн эрхлэгч Мөнхцэцэг нар, Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн дарга Ч.Элбэгсайхан, мэргэжилтэн Д.Оюунсүрэн нар оролцов.
Гэрээг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Ц.Бямбасүрэнгийн өрөөнд байгуулав.
Гэрээ байгуулахын өмнө 2 тал үйл ажиллагааны зорилго, чиглэл, хийж хэрэгжүүлсэн ажлын талаар харилцан мэдээлэл хийсэн.
БҮТПаркийн дарга Ч.Элбэгсайхан байгууллагын үүсэн байгууллагдсан түүх, өнөөгийн хэрэгжүүлж буй ажил үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Ц.Бямбасүрэн байгууллагынхаа танилцуулгыг хийв.
Тус хүрээлэн нь МУ-ын Засгийн газрын тогтоолоор үндэсний хэмжээний хүрээлэн болж эрх зүйн хувьд баталгаажиж, өргөжсөн. Таримал ургамал болон бэлчээр, хадлан, ой, ногоон байгууламж, байгалийн ургамлын хөнөөлт организмаас хамгаалах чиглэлээр суурь болон хавсарга судалгаа гүйцэтгэдэг.
8 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:
- Ургамлын өвчин, хортон шавьж, мэрэгч, хог ургамлын зүйлийн хор хөнөөлийг тогтоох
- Бэлчээр ой, байгалийн ургамлыг хамгаалах, доройтлоос сэргийлэх, нөхөн сэргээх, дэвшилтэд арга технологи боловсруулж нэвтрүүлэх
- Монгол оронд ургамал хамгааллын зориулалтаар ашиглагдах хими биологийн бэлдмэлүүд, бордоо ургамлын идэвхжүүлэгчийн судалгаа хийх
- Ургамал хамгааллын чиглэлийн мэргэжлийн байгууллага, лабораториудын шинжилгээний дүнг хянах, баталгаажуулах
- Аж ахуйн нэгж, хувь хүн, байгууллагуудад ургамал хамгааллын асуудлаар мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх
- Ургамлын өвчин, хортон шавьж, хог ургамлын лавлагаа сан бүрдүүлэх, хэрэглэгчдэд үйлчлэх
- Судалгаа, сургалт, инноваци-үйлдвэрлэл, хяналт үйлчилгээний байгууллагын нийтлэг үнэт зүйлс, зарчмыг удирдлага болгох
- Олон улсын ургамал хамгааллын хороо, гадаадын ургамал хамгааллын эрдэм, шинжилгээ, сургалт үйлдвэрлэлийн байгууллагатай хамтран ажиллах зэрэг болно.
Паркийн үйл ажиллагааг байнга дэмжин, хамтран ажиллах сонирхолтой байдаг. Танай байгууллагатай ховордсон эмийн ургамлын судалгаа, ургамлыг хамгаалах, хортон болон өвчин судлал, сургалт, зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллах боломжтой.
Төв аймгийн Борнуур суманд плантацитай. Ихээхэн хүч, анхаарал тавьж ажиллаж байна.
Манайх ургамал хамгааллын төрийн байгууллага юм. Нийт 60 ажилтантай. Эхний удаадаа хамтран ажиллах гэрээ байгуулан, төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллая.
Биотехнологийн үйлдвэр барихаар зорьж, ТЭЗҮ хийгдэхээр төсвийн хүрээний мэдэгдэл хийсэн.
Эрхлэгч Дондов: Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнтэй хамтарч ажилладаг уу. Та бүхэн газрын хөрсний шинжилгээ өгөх, танай газрын хөрсний үржил шим ямар вэ, Шүлтлэг, хүчиллэг шинжийг судлуулах, шинжлүүлэх ажлыг хийлгэх нь зүйтэй. Ер нь Багануурт үр тариа тарьдаггүй, тэжээлийн ургамал тарьдаг. Тэгэхлээр хөрсөө сайн судалж, шинжлүүлэх хэрэгтэй. Бүсчлэлээ тогтоох, ургамал хамгааллын зурвас тогтоох хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгсөн.
Тариалалтын ажил дууссаны дараа манай Борнуур дах плантацитай танилцах урилгыг манай байгууллагад өгөв.
Ингээд гэрээнд 2 байгууллагын удирдлагууд гарын үсэг зурж батлав.
Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн дарга Ч.Элбэгсайхан,Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Ц.Бямбасүрэн нар танилцуулга хийв.
Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн дарга Ч.Элбэгсайхан,Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Ц.Бямбасүрэн нар гэрээнд гарын үсэг зурав.
Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн дарга Ч.Элбэгсайхан,Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Ц.Бямбасүрэн нар гэрээг солилцов.
Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Цогтсайхан, ургамлын өвчин судлалын лабораторийн эрхлэгч Дондов, Биотехнологийн лабораторийн эрхлэгч Мөнхцэцэг нар