• Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Паркийн нэгж
      • Паркийн нэгжид тавигдах шаардлага
      • Паркийн үндсэн нэгжүүд
    • Паркийн танилцуулга
    • Бүтэц, орон тоо
    • Байгууллагын дүрэм
    • Тэргүүлэх чиглэл
    • Төлөөлөн удирдах зөвлөл
  • Мэдээ, мэдээлэл
    • Цаг үеийн мэдээлэл
    • Дотоод үйл ажиллагаа
  • Хууль, эрх зүй
    • УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ
    • ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮД
      • Монгол улсын Үндсэн хууль
      • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль
      • Хөрөнгө оруулалтын тухай хууль
      • Инновацийн тухай хууль
    • Паркийн нэгжид төрөөс үзүүлэх хөнгөлөлт
  • ил тод
    • Үйл ажилллагаа
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл гомдлыг шийдвэрлэлт
      • Авлигын эсрэг төлөвлөө, тайлан
    • Хүний нөөц
      • Сул ажлын байрны зар
      • Хүний нөөцийн дүрэм, журам
      • Байгууллагын ёс зүйн дүрэм
    • Шилэн данс
    • Газар ашиглалт, Төлөвлөлт
  • Санал хүсэлт
  • Алсын хараа, эрхэм зорилго
БАГАНУУР ҮТП- ийн үндсэн нэгж байгууллага ШУҮ- ийн “ МОНХИМО” ХХК-ийн 2024 оны үйлдвэрлэлийн товч тайлан

2025-02-20

Багануур АҮПаркийн бүтэцийн үндсэн нэгж байгууллага ШУҮ-ийн Монхимо ХХК нь 1998 онд байгуулагдаснаас хойш хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийн бодис, бэлдмэл болон мал, ургамлын гаралтай   биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаснаар “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

Үйлдвэрлэлийн мэдээлэл:

Ариутгал халдваргүйтгэлийн бодис, бэлдмэл:  эмийн үйлдвэр 31 нэр төрлийн 975,0 мян.фл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд  гарган ажилласан.Монгол улсын үндэсний стандарттай, улсын бүртгэлд  бүртгэгдсэн, тусгай зөвшөөрөл бүхий  Ариун, Химодин. Тамедин. Санитол  зэрэг 7 төрлийн 27 гаруй цуврал бэлдмэл   бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, эмнэлэг, эрүүл мэндийн  болон тусгай үүргийн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний байгууллагууд,  ард иргэдийн хэрэгцээнд гаргаж байна. 

Улс орны хэмжээнд нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гарын ариун цэврийн дэглэмийг сахих хэрэгцээнд  136,3 мянган литр  этилийн спирт 70% агууламжтай “Санитол” гар халдваргүйжүүлэгч гель бэлдмэл,  повидон иодын агууламжтай

“Тамедин” ам зайлах уусмал

2. Малын гаралтай биологийн идэвхт бүтээгдэхүүн: 10 нэр төрлийн 35мян. 242фл бүтээгдэхүүн,   

Ажиллах хүчин ШУҮ-ийн Монхимо компани нь 2024 оны 12-р сард 52  инженер,  технологич, эрдэм шинжилгээний  ажилтан, туслах ажилчид ажиллаж тогтвортой үйл ажиллагаатай байна. 

Манай  байгууллага өндөр технологийн чиглэлээр гадаад, дотоодын их дээд сургуульд магистр, докторын сургалтад  8 ажилтан  онлайн хэлбэрээр суралцаж байгаагаас 2023 онд Хятад орнуудад  1, дотоодод 2   ажилтан  доктор, магистрт суралцаж байна.

Борлуулалтын орлого, татвар төлөлт Үйлдвэрлэлийн төлөвлөгдсөн хүчин чадлын дагуу 2024 оны  эцсийн байдлаар 2 тэрбум 570  сая төгрөгийн борлуулалт хийгдэж, НДШ-ийн татвар 207,8 сая.төг  НӨАТ-ын татвар 141,4 сая.төг, ААНОАТ 1,3 сая, ХХОАТатвар 77 сая төгрөгийг  тус тус төвлөрүүлж, улсын төсөвт   нийт  427,5 сая төгрөгиийн  татварын орлого бүрдүүлсэн байна.

Экспортын мэдээлэл:  Сүүлийн 1 жилийн хугацаанд манай компанийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрийн  “Адууны яснаас гарган авсан кальцийн бэлдмэл”, Үе мөчний тэжээл “Картил”, адууны чөмөгний тосонд сууриласан үе мөчний тосон түрхлэг “Экинол”, Адууны зүрхний бэлдмэл “ Экюнокс”, зохицуулах үйлчилгээтэй хүнс” Хөөрхөн” шейк, нийт 5 төрлийн бүтээгдэхүүн ОХУ-д экспортлох зөвшөөрөл болон аптекийн худалдаагаар зах зээлд зарах  тусгай зөвшөөрөл, сертипикат гарсан. Энэ зөвшөөрлөөр  ОХУ, Киргиз, Казакстан, Армян, Беларус 5 оронд  экспортлох, зах зээлд гаргах эрх үүссэн байгаа болно.  Мөн Цагаан адуу компанийг ОХУ-д үүсгэн байгуулан үйл ажиллагаа явуулж эхлэж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажил:  Улс орны хэмжээнд “KOVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал болон хатуу хөл хорионы үед УОК, НОК  болон ЭМЯ, МХЕГ, НМХГ, Хил хамгаалах ерөнхий газар  болон эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гарын ариун цэврийн дэглэмийг сахих хэрэгцээнд 13,5 сая төгрөгийн үнэ бүхий   Монхимо эмийн үйлдвэрийн ариутгал халдваргүйтгэлийн бүтээгдэхүүнийг  хандив, тусламж үзүүлсэн.

Хөдөлмөр хамгаалал  Аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын MNS-OHSAS18001, MNS-OHSAS-18002  стандартыг мөрдлөн болгон ажиллаж байна. Энэ стандартын “4М эрсдэлийн үнэлгээ”-гээр ажлын байранд байгаа болзошгүй эрсдэлийн хүчин зүйлсийг Machine (техникийн), Media (материалаг болон орчны) Man (хүний), Management (удирлагын) хэмээн дөрвөн салбараар аюулыг дүгнэж аюулыг арилгах арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

МХГ-ын төлөвлөгөт шалгалтаар “Эмийн үйлдвэрийн стандартын ххяналт”, “Химийн бодисын хадгалалт, хамгаалалт, хэрэглээний хяналт, “Байгаль орчны нөлөөлийн стандартын хяналт, Гамшгаас сэргийлэх бэлэн байдлын хяналт, үзлэг, шалгалт 2023 онд тус, тус хийгдэж, “Бага эрсдэлтэй” үнэлгээ авсан нь  хууль дүрэм, журамын мөрдөлт сайн багааг илрхийлэх үзүүлэлт юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал  үйлдвэрийн эрүүл ахуй, галын аюул, ослын уршгийг арилгах арга хэмжээнд жилд дунджаар 20 сая.төг зарцуулсан байна.

ХААБЭА-н дэглэмийг сажруулах ажлын хүрээнд Багануур дүүргийн дүүргийн Засаг даргын тамгын газар, ҮТП-н захиргаа, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтарч ажилласан. ХААБЭА -н сургалтын байгууллагаас нийт ажилчидад 1 өдрийн сургалт,  дүүргийн ОБХ-н  зохион байгуулсан  Гамшгаас сэргийлэх арга хэмжээний  1 өдрийн сургалтанд хамрагдсан. ХААБ-ын мэргэжилтэн  бэлтгэх   21 хоногийн сургалтанд  инженер техникийн 2 ажилтан суралцаж, төгссөн. Гамшгаас хамгаалх төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан, дүүргийн ОБХ-т шалгуулан, батлуулсаж, мөрдөн ажиллаж байна.

Байгаль орчныг хамгаалах арга хэмжээ  Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад байгаль орчинг хамгаалах хууль, норм дүрмийн дагуу байгаль орчныг хамгаалах ажлыг жил бүр боловсруулан хэрэгжүүлэх ба энэ ажлын хүрээнд дараах ажлууд хийгдэж байна. Үүнд:

  • Химийн хорт бодисуудыг агаарт ялгаруулах явцыг бууруулах зорилгоор бага ялгаруулдаг техник, технологи ашиглах арга хэмжээ авч ажилладаг..
  • Усны хэрэглээг багасгах үүднээс хэрэглэсэн хөргөлтийн усаар  ногоон байгууламж услах, үйлдвэрийн  угаалга, цэвэрлэгээнд хэрэглэдэг тэргүүн туршлагыг нэвтрүүлсэн.

Эмийн үйлдвэрлэлийн цогцолборын байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн  ажлын зардалд жилд 17,5 сая  төгрөг зарцуулсан байна.

Ногоон байгууламж бүтээн байгуулалт: Манай орны ойн сангийн 70% гаруй   хувийг бүрдүүлдэг “Шинэс” модны тарьц үржүүлгийн ажлыг жил бүр тогтвортой хөгжүүлж байгаа бөгөөд 2024 онд 1-4 насны тарьцууд бойжуулсан  

“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 13,000 ширхэг 2 настай шинэс модныг Монгол орны ойн санд, Ойн хайгуул ХХК-тай хамтран шилжүүлэн өгсөн.

Утаагүй “ЭКО-НҮҮРС” технологи: дамжуулалт: Энэ чиглэлээр БНСУ-ын эрдэмтдийн шинэ технологи” ноу-хау-г нэвтрүүлэх, технологи дамжуулан хэрэгжүүлэх талаар сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилтыг “Бага оврын  тоног төхөөрөмжийг суурилуулан, холбогдох яамд, мэргэжлийн байгууллагууд, олон нийтэд таницлуулах талаар олон ажлуудыг санаачлан хийсэн.

2015 оноос хойш УБ хот өолон хотуудын агаарын бохирдолыг бууруулах арга хэмжээний хүрээнд утаагүй түлшийг туршин, танилцуулж ирсэн. 2024 онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд танилцуулсан.

Сүүлийн мэдээ

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025-07-09 12:47:12

Нэгжээр орох хүсэлтэй компанийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ

2025-07-09 12:39:28

Үер усны аюулаас урьдчилан сэргийлье

2025-07-08 10:05:44

“Дүрмээ мөрдье”

2025-07-08 09:56:32

Батлагдсан хуваарьт талбайн цэвэрлэгээг хийлээ

2025-07-04 13:01:30

Хаалга бүхэнд хүрч, хүүхэд бүрийг хамгаалъя

2025-07-04 08:57:36

Туршлага солилцох уулзалт боллоо

2025-06-10 07:28:09

“Дэд станц” барих газар, талбай дээр “Их наяд хөгжил” ХХК ирж ажиллаа.

2025-06-04 15:33:32

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025-06-04 15:21:43

Монголын паркуудын холбоотой уулзалт хийлээ

2025-06-04 07:30:28

Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 12090, Наран хороолол, I хороо, Нацагдоржийн талбай, МХС ТӨК-ийн байр, #217, #218
70213292
baganuuritp@gmail.com