• Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Паркийн нэгж
      • Паркийн нэгжид тавигдах шаардлага
      • Паркийн үндсэн нэгжүүд
    • Паркийн танилцуулга
    • Бүтэц, орон тоо
    • Байгууллагын дүрэм
    • Тэргүүлэх чиглэл
    • Төлөөлөн удирдах зөвлөл
  • Мэдээ, мэдээлэл
    • Цаг үеийн мэдээлэл
    • Дотоод үйл ажиллагаа
  • Хууль, эрх зүй
    • УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ
    • ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮД
      • Монгол улсын Үндсэн хууль
      • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль
      • Хөрөнгө оруулалтын тухай хууль
      • Инновацийн тухай хууль
    • Паркийн нэгжид төрөөс үзүүлэх хөнгөлөлт
  • ил тод
    • Үйл ажилллагаа
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл гомдлыг шийдвэрлэлт
      • Авлигын эсрэг төлөвлөө, тайлан
    • Хүний нөөц
      • Сул ажлын байрны зар
      • Хүний нөөцийн дүрэм, журам
      • Байгууллагын ёс зүйн дүрэм
    • Шилэн данс
    • Газар ашиглалт, Төлөвлөлт
  • Санал хүсэлт
  • Алсын хараа, эрхэм зорилго
Түймрийн төрлүүд, тэдгээрийн шинж чанар

2024-01-17

Байгалийн түймрийг хэр хэмжээний газар нутаг, амьд биетүүдийг хамарсан зэргээс нь шалтгаалж хөрсний, гадаргуугийн, цэгэн буюу хэсэг газрын, оройн түймэр гэж ангилдаг.
Байгалийн түймрийн төрөл бүрийг өөр өөр аргаар унтраадаг учир зөв ойлголттой болсноор гал алдахаас сэргийлж чадна.
Хөрсний түймэр - Ойн хөрсний органик хэсгүүд шатдаг. Хөрсний органик хэсэг болох хатсан намаг, хүлэрлэг, хөвхөн давхрагын ургамлын үндэс, бусад шатах материалууд шатдаг. Хөрсний түймрийн үед гал дөллөн асахгүй, бага зэргийн утаа уугиж шатах шинж чанартай. Хамгийн гол аюул нь олон долоо хоног, сараар нүдэнд харагдахгүйгээр шатдаг. Улмаар хөрсөн дээрх шатах материалыг ноцоож, асаах магадлалтай. Хөрс нь хэчнээн зузаан давхаргатай байх, их хэмжээний органик материалтай байхаас үл хамааран ямар ч газарт энэ төрлийн түймэр тохиолдох эрсдэлтэй. Гол төлөв хүлэрт буюу ойн хөвхөн давхаргад гардаг.
Гадаргуугийн түймэр - Байгалийн түймрийн хамгийн түгээмэл тохиолддог төрөл бөгөөд ойн сөөг, өвслөг ургамал, хагд өвс, хөвд, модлог сөөгөн ургамал зэрэг ойн доод ташингын ургамлууд шатахыг хэлнэ. Түймрийн төлөв байдал нь бага эрчимтэйгээс маш эрчимтэй хүртэл эрс ялгаатай байж болох ба цаг агаар, шатах материал зэргээс ихээхэн шалтгаалдаг.
Оройн (титмийн) түймэр - Байгалийн түймрийн төрлөөс хамгийн хурдан тархдаг бөгөөд байгальд учруулах сөрөг нөлөө маш их байдаг. Оройн түймэр гэдэг нь моддын оройн шатах материалын түймрийг хэлэх бөгөөд ихэвчлэн гадаргуугийн түймэртэй холбоотой байдаг. Эрчтэй асаж буй гадаргуугийн түймрийн дулааны илч төөнөснөөс болж энэ төрлийн түймэр үүсдэг. Гадаргуугийн түймрээс хамааралгүйгээр асах тохиолдол ч бий. Түймрийн төлөв байдал нь өндөр эрчимтэй тул маш аюултай. Титмийн түймэр гарсны дараа эрчимтэй гадаргуугийн түймэр гардаг. Үндсэн түймрээс үсэрсэн галын цог нь салхины нөлөөгөөр хол зөөгдөж, шинээр олон тооны цэгэн гал ойр орчимд тархдаг. Ихэвчлэн хүчтэй салхиар эсвэл огцом налуутай газарт богино зайд үсэрхийлдэг.
Цэгэн (хэсэг газрын) түймэр - Үндсэн түймрийн хөвөөний гадна талд галын цучил, агаарын урсгал, галын хуйлрал, хүндийн хүч зэргээр өргөгдөж, зөөгдөн хийссэн оч, цогноос үүсэлтэй шинэ гал үүсэхийг хэлдэг. Үндсэн түймрээс үл хамаарч тусдаа ноцож, асдаг. Цэгэн түймэр нь тухайн асч буй түймэр болон ойрын хугацаанд түймрийн төлөв байдал хэрхэн нэмэгдэхийг тодорхойлоход чухал үзүүлэлт болдог. Хамгийн аюлутай нь хэд хэдэн түймрийн голомтыг үүсгэх эрсдэлтэй.

Сүүлийн мэдээ

“НЭМЭХ ДАВЛАГАА” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-10-29 13:30:57

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 386 жилийн ой өнөөдөр тохиож байна

2025-10-29 13:28:04

Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна

2025-10-29 13:24:57

“Улаанбаатар трамвай” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ

2025-10-08 11:38:25

"Сэлбэ 20 минутын хот" төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна

2025-10-08 10:49:02

ДЦС-5 усны хэрэглээг бууруулсан, байгаль орчинд ээлтэй технологиор ажиллана

2025-10-08 10:48:10

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа

2025-10-07 10:50:53

Нийслэлийн ДНБ-ий хэмжээ 55.8 их наяд төгрөгт хүрч, Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байна

2025-10-07 10:47:19

“MINING WEEK-БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ” чуулга уулзалт болж өндөрлөлөө

2025-09-15 08:51:28

"Шарилжгүй Улаанбаатар" аян

2025-09-04 08:07:40

Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 12090, Наран хороолол, I хороо, Нацагдоржийн талбай, МХС ТӨК-ийн байр, #217, #218
70213292
baganuuritp@gmail.com