АЛБАН ХААГЧДАД БАЯР ХҮРГЭЕ
2026-01-16
АЛБАН ХААГЧДАД БАЯР ХҮРГЭЕ
Шинэ оны босгон дээр эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр шагнасныг Багануур Үйлдвэрлэл, технологийн парк ХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Бямбацэцэг гардуулан өглөө.
Тодруулбал:
Нягтлан бодогч- Л.Оюунцэцэг
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга- Б.Мичид-Эрдэнэ
Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга- Б.Мөнгөнхуяг
Гадаад харилцаа, хүний нөөцийн мэргэжилтэн- М.Мөнхдулам нар тус тус шагнагдлаа.
Та бүхнийхээ цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.








