Ассан шүдэнзээ унтартал нь гартаа барь.
2021-09-25
Гал асаах нь хүний хэрэгцээ. Гэвч ассан гал таны хяналтаас гарах аюултайг санах хэрэгтэй. Ой хээрт явахдаа шүдэнз зурсан л бол бүрэн унтраана уу.
Нэг га ой жилд дунджаар 5-10 тонн нүүрсхүчлийн хийг шингээж, 10-20 тонн хүчилтөрөгч ялгаруулж, биднийг цэвэр агаараар хангаж байдаг. Таны дутуу унтраасан нэг ширхэг шүдэнз нэг га-аар ч зогсохгүй том талбайг түймэрдэх аюултай. Түймрийн аюул, хор хөнөөл та бидний хажууд, таны гарт байгааг бүү март.