2023-05-29
НБМҮТПаркад БНСУ-ын KSP компанийн гүйцэтгэх захирал Dr. Taihee Lee, төслийн мэргэжилтэн Keun-Young Yoon, KISME компанийн ерөнхий захирал Dr. Do-Sung Na, нарийн бичиг Pf. Young-Ho Youn, гүйцэтгэх захирал Dr. Chong-In Lim, гүйцэтгэх захирал Dr. Jang-Ho Choi, KICOX компанийн судлаач Dr. Jong-Tae Choi болон УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын шинжээч Ц.Оюунболд нар ирж, Паркийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл авлаа. KSP компанийн гүйцэтгэх захирал Dr. Taihee Lee БНСУ-ын үйлдвэрлэл, технологийн паркуудийн засаглал, үйл ажиллагааны талаар танилцуулж, туршлага солилцсон. Цаашдаа Паркийн хэтийн төлөв, хөгжлийн бодлого, засаглалын талаар зөвлөгөө өгч, хамтран ажиллахаар боллоо.