2019-12-11
Нийслэлийн соёлын төв өргөөнд 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр зохион байгуулагдсан “Жендэр ба хөгжил” сэдэвт Нийслэлийн анхдугаар чуулганд паркийн газрын дарга, Маркетинг, олон нийтийн харилцаа, хот хариуцсан мэргэжилтэн нар оролцлоо.
Уг чуулганыг Швейцарын хамтын ажиллагааны газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол Улсын Жендэрийн үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан.
Чуулганаар:
- Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ,
- Жендэрийн мэдрэмжтэй хотын шийдэл ба олон улсын туршлага,
- Төрөөс жендэрийн тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлого,
- Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн төслийн танилцуулга зэрэг илтгэлүүд тавигдсан.
Жендэр ба хөгжил - Нийслэлийн анхдугаар чуулганы зөвлөмжийг сонордуулж, аяны нээлтийг эхлүүллээ.
Швейцарын ЭСЯ-ны Хамтын ажиллагааны газрын дэд захирал Бенуа Мейэр-Биш
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Салбар хорооны дарга Ш.Анхмаа
Мөн чуулганы талаарх мэдээллийг байгууллагын албан хаагчдад танилцуулав.