2022-01-06
Багануур үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт, гадна инженерийн шугам сүлжээний батлагдсан зураг төслийн хүрээнд 2022 онд паркийн ерөнхий цахилгаан хангамжийн 110кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах 7,3км урт агаарын шугамыг барих бэлтгэл ажлын хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Месес ХХК-тай байгуулсан 20/02 дугаартай гэрээний дагуу, тус гэрээг дүгнэж, шинэчлэн байгуулах уулзалтыг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулав.