НИТХ-ын ээлжит бус II хуралдаан өнөөдөр болж байна.
2024-12-03
Ulaanbaatar.mn. 2024.12.02. НИТХ-ын ээлжит бус II хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулааны цахилгаан станцын үндсэн сан зэрэг бусад хүчин зүйлс бүрдүүлдэг байна. Мөн Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн тайланг дүгнэж үзвэл 2020 оноос хойш гэр хороололд амьдардаг айл өрх өнөөдөр 50.2 хувиас 44 хувь болж буурлаа.
December 02, 2024. Today, irregular meeting II of the Capital Citizens` Representative is being held. At the start of the meeting, A.Amartuvshin, Deputy Governor of the Capital City presented about measures that are being realized within scope of implementation of Resolution No.62 of the Government of Mongolia, on reduction of air pollution. Sources of the Ulaanbaatar city air pollution are consisted of factors such as ger district (55.6 percent), automobiles (28.9 percent) and water boilers, mini heating bolires and main pool of the Heating Station (15.5 percent). Upon conclusion of integrated statistical database, number of the households that live in the ger districts, since 2020, decreased from 50.2 percent to 44 percent.