Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмод хотыг бүтээн байгуулна.
2024-12-03
Ulaanbaatar.mn 2024.11.19. Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмод хотыг бүтээн байгуулна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар өнгөрсөн бямба гарагт олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд Улаанбаатар хотын дагуул хот болох Шинэ Зуунмод хотыг 31.500 га талбайд барина.
Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээг татах ажлууд хийгдэж байгаа бөгөөд зарим шугам, сүлжээний ажил арванхоёрдугаар сард дуусах юм.
Ulaanbaatar.mn November 19, 2024. New Zuunmod city, first satellite city of Ulaanbaatar shall be established. Kh.Nyambaatar, Governor of the Capital city and Mayor of Ulaanbaatar city provided some information to the public on construction work which shall be realized in years to come within scope of planning “20 minutes city”, on last Saturday. In scope of the Regional development policy, the satellite city New Zuunmod city shall be constructed at 31.500 hectares of land. As of today, engineering piping are being constructed, some of which are expected to be finished by December this year.