Хөгжлийн төлөвлөгөөний эцсийн шатны тайланг хэлэлцлээ
2026-03-06
Үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжлийн төлөвлөгөөнд хөгжлийн үндсэн чиглэл, үйлдвэрлэлийн бүтэц, хэрэгжүүлэх төслүүд, хөрөнгө оруулалтын боломж болон үе шаттай хэрэгжүүлэх стратегийг тусган боловсруулаад байна.
Ингэснээр орон нутгийн нөөцөд тулгуурласан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хөрөнгө оруулалт татах, ажлын байр бий болгох, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжийг бүрдүүлэх юм.
Уулзалтад "Хот байгуулалт хотын стандартын газар"-ын Дэд төв, дагуул хотын хөгжлийн хэлтэс, Багануур ҮТП ХК, Багахангай ҮТП ХК болон гүйцэтгэгч тал болох “Аж үйлдвэрийн паркийн технологи дамжуулах төв” НҮТББ-ийн Гүйцэтгэх Захирал Б.Артагбат болон Монголын үйлдвэрлэл, технологийн паркуудын нэгдсэн холбооны тэргүүн Р.Батгэрэл, Гүйцэтгэх Захирал О.Өлзийбаатар нар оролцлоо.





