Үер усны аюулаас урьдчилан сэргийлье
2025-07-08
ҮЕР УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байдаг.
Дээрх аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ангиллын сургалт, сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, Ахмад П.Одонтуяа "Үер усны аюулаас урьдчилан сэргийлье" сэдэвт сургалтыг ажилтан, албан хаагчдад зохион байгууллаа.
Иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа:
Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэх
Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг дагахыг анхааруулж байна.