2022-03-15
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан "Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж, паркуудын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Хууль батлагдсанаар ҮТП-д үйл ажиллагаа явуулах үйлдвэр аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх хөнгөлөлт илүү оновчтой тодорхойлогдох юм.