2023-05-29
Нийслэлийн Засаг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/76 дугаартай захирамжийн дагуу Үйлдвэрлэл, технологийн паркуудын хуулийн этгээдийн хэлбэрийг өөрчлөн зохион байгуулах, дүрмийг шинэчлэн боловсруулах Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг хуралдаж Үйлдвэрлэл, технологийн паркуудын дүрмийн төслийн саналыг урьдчилсан байдлаар боловсруулав.