Өнөөдөр “Номин Сүү” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Сонороотой хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ
2025-11-06
“Багануур Үйлдвэрлэл, технологийн парк” ХК нь 2025 он гарснаас хойш “Багануур Мах маркет” ХХК, “Натур Ларикс Вүүд” ХХК, “Трее Треелинг ойл” ХХК зэрэг хүнс, хөнгөн, хүнд үйлдвэрлэлийн нийт 3 аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад байна.
Өнөөдөр “Номин Сүү” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Сонороотой хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Тус хамтын ажиллагаа нь орон нутгийн хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, түүхий эдийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх, эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй хүнс үйлдвэрлэх зорилгыг хэрэгжүүлэхэд орон нутгийн фермерүүд, малчид болон түүхий эд нийлүүлэгчдийг зохион байгуулалтаар хамтын ажиллагааг өргөжүүлэх мөн дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдэх юм.
“Номин Сүү” ХХК нь 2015 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тодруулбал хоногт 6-7 тн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, 800 кг-1тн ааруул хийх хүчин чадалтай бөгөөд ааруул, цөцгий, шар тос зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар нийт 15 иргэдийг тогтвортой ажлын байраар ханган ажиллаж байгаа аж.
Ташрамд дурдахад “Багануур Үйлдвэрлэл, технологийн парк” ХК нь компанийн нэгжээр орох хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагын төслийн саналыг хүлээн авч ажиллаж байна.









