2022-01-06
Багануур үйлдвэрлэл, технологийн паркийн бүтцийн үндсэн нэгж байгууллага ШУҮ-ийн Монхимо ХХК нь 1998 онд байгуулагдсанаас хойш хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийн бодис, бэлдмэл болон мал, ургамлын гаралтай биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаснаар “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Ариутгал халдваргүйтгэлийн бодис, бэлдмэл: Эмийн үйлдвэр 31 нэр төрлийн 1сая 634мян.фл бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд гарган ажилласан. Монгол улсын үндэсний стандарттай, улсын бүртгэлд бүртгэгдсэн, тусгай зөвшөөрөл бүхий Ариун, Химодин, Тамедин, Санитол зэрэг 7 төрлийн 50 гаруй цуврал бэлдмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, эмнэлэг, эрүүл мэндийн болон тусгай үүргийн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний байгууллагууд, ард иргэдийн хэрэгцээнд гаргаж байна.
Улс орны хэмжээнд “СОVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал болон хатуу хөл хорионы үед УОК, НОК болон ЭМЯ, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага , нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гарын ариун цэврийн дэглэмийг сахих хэрэгцээнд 52 мянган литр этилийн спирт 70% агууламжтай “Санитол” гар халдваргүйжүүлэгч гель бэлдмэл, 124 мянга 200 фл повидон иодын агууламжтай “Тамедин” ам зайлах уусмалыг үйлдвэрлэсэн.
Борлуулалтын орлого, татвар төлөлт: Үйлдвэрлэлийн төлөвлөгдсөн хүчин чадлын дагуу 2021 оны эцсийн байдлаар 5 тэрбум 572 сая төгрөгийн борлуулалт хийгдэж, НӨАТ-ын татвар 413,8 сая.төг, ААНОАТ 270,3 сая, ХХОАТатвар 63,5 сая төгрөгийг тус тус төвлөрүүлж, улсын төсөвт нийт 747,6 сая төгрөгиийн татварын орлого бүрдүүлсэн байна.
Экспортын мэдээлэл: Сүүлийн 2 жилийн хугацаанд манай компанийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэрийн “Адууны яснаас гарган авсан кальцийн бэлдмэл”, Үе мөчний тэжээл “Картил”, адууны чөмөгний тосонд сууриласан үе мөчний тосон түрхлэг “Экинол”, Адууны зүрхний бэлдмэл “ Экюнокс”, зохицуулах үйлчилгээтэй хүнс” Хөөрхөн” шейк, нийт 5 төрлийн бүтээгдэхүүн ОХУ-д экспортлох зөвшөөрөл болон аптекийн худалдаагаар зах зээлд зарах тусгай зөвшөөрөл, сертификат 2019-2020 онд гарсан. Энэ зөвшөөрлөөр ОХУ, Киргиз, Казакстан, Армян, Беларус 5 оронд экспортлох, зах зээлд гаргах эрх үүссэн байгаа болно.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажил: Улс орны хэмжээнд “СOVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал болон хатуу хөл хорионы үед УОК, НОК болон ЭМЯ, МХЕГ, НМХГ, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гарын ариун цэврийн дэглэмийг сахих хэрэгцээнд 6,146 сая төгрөгийн үнэ бүхий Монхимо эмийн үйлдвэрийн ариутгал халдваргүйтгэлийн бүтээгдэхүүнийг хандив, тусламж үзүүлсэн. Улсын хэмжээнд үзүүлсэн хандив тусламжаас Багануур дүүргийн хэмжээнд 3 сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүнийг албан байгууллага, тусгай үүргийн аж ахуйн нэгж, ард иргэдийн хэрэгцээнд хандивласан байна.
Ногоон байгууламж бүтээн байгуулалт: Манай орны ойн сангийн 70% гаруй хувийг бүрдүүлдэг “Шинэс” модны тарьц үржүүлгийн ажлыг жил бүр тогтвортой хөгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 онд 2 настай тарьц 25,000 ширхэг, 1 настай тарьц 25,000 ширхэгийг үржүүлсэн.