Баримтлах зарчим
2017-05-28
- Шударга байх, хуулиа дээдлэх, ил тод байх: холбогдох хууль тогтоомжууд болон байгууллагын дүрэм, дотоод журмын хүрээнд эрхэм зорилго, үндсэн зорилтуудаа хэрэгжүүлэхэд шударга байж, хуулиа дээдэлж, ил тод үйл ажиллагаа явуулах нь БҮТП-ийн үндсэн зарчим юм.
- Зохион байгуулалтын бүтцийн хувьд оновчтой байх: Зохион байгуулалтын бүтцийн хувьд энгийн, эрх мэдлийн зааг ялгаа тодорхой, бүтцийн нэгжүүд, тэдгээрийн нэр нь тухайн нэгжийн чиг үүрэг, эрх мэдэл, хариуцлагыг илэрхийлэхүйц ойлгомжтой байна. Мөн байгууллагын ажилтнуудын ажил үүргийн хуваарилалт тэнцвэртэй байх боломжийг бүрдүүлнэ.
- Мэдлэг чадварыг эрхэмлэх: Мэдлэгтэй, чадвартай хүний нөөцийг бүрдүүлэн ажилтан албан хаагчдаа сургалтанд хамруулж, мэргэжил, мэдлэгийг нь дээшлүүлж, чадавхижуулахад анхаарна.
- Тогтвортой, баталгаатай байх: Ажлын байрны стандартыг хангаж тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ.
- Үр ашигтай байх: Аливаа хэрэгжүүлэх үйл ажиллагаа зардлын хувьд хэмнэлттэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байна.