Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2025-07-09
“Багануур Үйлдвэрлэл технологийн парк” ХК нь үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах чиглэлээр “Трее Треелинг ойл” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Баясгалантай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Тус компанийн хүрэн нүүрсний кокс үйлдвэрлэх үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлснээр Монгол улсын агаарын бохирдлыг одоогийн түвшнээс 30% бууруулахад тодорхой хувь нэмэр оруулаад зогсохгүй цаашлаад эдийн засгийг дэмжиж бусад олон салбарт үр өгөөжөө өгөх юм.
Мөн мидлинг буюу сайжруулсан шахмал түлш нь 20%-ийн утаатай байдаг бол хагас коксожсон нүүрс нь 10%-ийн утаа ялгаруулдаг байна.