Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо
2025-08-05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй холбогдох албаныхан БНХАУ-ын Эксим банкны Төрийн зээлийн газрын орлогч дарга Зоу Вэнжин болон Үйл ажиллагаа эрхэлсэн бүрэн эрхт захирал Жао Сияо нартай уулзлаа.
Энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн ажлын явц, тулгарч буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.