2017-05-29
Түүх. Үйлдвэрлэлийн паркийн хөгжлийн тухай авч үзвэл эхний үе нь 1970-аад оноос улбаатай бөгөөд тухайн үеийн үйлдвэрлэлийн паркийг төрийн удирдлаган дор засгийн газрын харъяа байгууллага удирдаж байв. Өнөө үеийн парктай харьцуулахад маш энгийн хийцтэй, агуулах, үйлдвэр, байр талбай зэргээс бүрддэг байжээ. Удаах үе нь 1970 оны сүүл 1980-аад оны эхэнд хамаарагдах бөгөөд энэ үеэс паркууд шинжлэх ухаан, технологи, бизнест илүү ихээр анхаарал хандуулах болсон гэдэг. Тэгвэл 1990-ээд оноос паркийн барилга байгууламж, орон зайг илүүтэй уян хатан ашиглах болж төрийн өмчийн болон хувийн компаниуд түншилж ажиллах болсны дээр төрөл бүрийн дагалдах үйлчилгээ өргөн нэвтэрч эхэлжээ. Харин 1990 оны сүүл үеэс өнөөгийн үйлдвэрлэл, технологийн паркийн хэв шинж илүү тодорч зөвхөн шинэ дэвшилтэт технологи бүхий үйлдвэр төдийгүй тэнд ажиллагсдын амьдарч ажиллах тав тухтай орчинг бүрдүүлж тохилог орон сууц, эмнэлэг, дэлгүүр, сургууль зэрэг төрөл бүрийн үйлчилгээ төвлөрүүлэн хөгжүүлдэг болсон байна. Үүний зэрэгцээ хувийн өмчит компаниуд паркийг хөгжүүлж эзэмшиж удирдан ажиллуулах болжээ. Харин дараагийн буюу 2000 оны үеэс эхлэн мэдлэгт суурилсан эдийн засгийг байгуулахтай холбогдуулан нэг талаас шинжлэх ухаан, инновацид төвлөрсөн, нөгөө талаас хүн амьдрах таатай сайхан орчин болон байгаль орчинд халгүй эко-паркийн хэлбэр зонхилох болжээ.
Паркийн хөгжлийн явц
Он |
Төвлөрөл |
Удирдлага |
1970-аад оны эхэн үе |
Үйлдвэрлэл |
Төр, засгийн газрын харъяа байгууллага |
1970 -1980 |
Үйлдвэрлэл + бизнес + техник технологи |
Төрийн өмчийн болон хувийн компаниуд |
1990-ээд он эхэн үе |
Үйлдвэрлэл + бизнес + техник технологийн ололт амжилт + үйлчилгээ |
Төрийн өмчийн болон хувийн компаниуд+ судалгааны байгууллага |
1990-ээд оны сүүл үе |
Шинэ дэвшилтэт технологи + шинжлэх ухаан, R&D + үйлчилгээ , тав тухтай амьдрах орчин |
Төрийн өмчийн болон хувийн компаниуд+ судалгааны байгууллага, их сургууль + хөрөнгө оруулагчид |
2000-аад оны үе |
Шинжлэх ухаан + инноваци + үйлчилгээ, тав тухтай амьдрах орчин + ногоон байгаль |
Төрийн өмчийн болон хувийн компаниуд+ судалгааны байгууллага, их сургууль + хөрөнгө оруулагчид |
Олон улсад Үйлдвэрлэл, технологийн парк байгуулсан туршлага
Олон орны туршлагаас үзвэл дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, шинэ үйлдвэрлэл, менежмент нэвтрүүлэх, бүтээн байгуулалтанд гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор болон зарим тохиолдолд байгаль орчны шаардлагаар үйлдвэрүүдийг том хотуудаасаа орон нутагт шилжүүлэн, бүсчилсэн хөгжил, ажил эрхлэлт, дэд бүтэц, нийгмийн асуудлыг давхар шийдвэрлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулдаг байна. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдсанаартөвлөрөл үүсч дэд бүтцийн нэгдсэн хангамжинд орж, цэвэрлэх байгууламж, бүтээгдэхүүний чанарын хяналтын лаборатори, харуул хамгаалалт г.м нийтлэг хэрэгцээнд зарцуулах зардал ихэд хэмнэгддэг.
Олон улсын байгууллагуудын гаргасан зөвлөмжөөс үзэхэд үйлдвэрлэл, технологийн парк амжилттай байх эсэх нь паркийн байршлыг макро эдийн засгийн бодлогын хүрээнд дэд бүтцийн байдал, цаашдын хөгжлийн төлөвтэй уялдуулан зөв үнэлэн сонгох, паркийн үйл ажиллагааны менежмент, хүн амын төвлөрөл үүсгэх, төр засгийн үйлчилгээ, хяналт, зохицуулалт зарчим хэр шударга байх зэргээс шалтгаалдаг ажээ. Мөн ҮТП-ийн төрөлжилт, үйлдвэрийн онцлогоос хамааран хууль эрх зүйн орчин, татвар, хөрөнгө оруулалт болон бусад хөнгөлөлт, чөлөөлөлт харилцан адилгүй байдаг байна.
Дэлхийн зарим улс орнуудын үйлдвэрлэлийн паркийн судалгаа
№ |
Онцлог, шинж чанар |
БНХАУ |
БНСУ |
Тайвань улс |
Румын улс |
Индонез улс |
1 |
Паркийн хэлбэр |
|
|
|
|
лэл, технологийн парк |
2 |
Парк байгуул-сан зорилго |
|
|
|
|
|
3 |
Үйлдвэр-лэлийн чиглэл |
|
|
|
|
|
4 |
Байршилд тавигдах шаардлага |
|
|
|
|
|
5 |
АҮП-ийн компанид тавигдах шаардлага |
|
|
тай нягт хамтран ажилладаг байх |
|
хүүн үйлдвэр лэх |
6 |
Засгийн газрын дэмжлэг |
|
|
|
|
|
АНУ-ын ҮТП-ийн туршлагаас
Стэнфордын Их сургуулийн дэргэд 1960-иад оны эхээр анхны шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологийн парк байгуулагдсан түүхтэй. Тус сургууль зэргэлдээх хоосон талбайгаа жижиг пүүсүүдэд түрээсэлж тэдгээр нь их сургуультай хамтран ажиллах болсноор ҮТП-ийн эхлэл тавигдсан бөгөөд улмаар 1960 оны сүүл 1970 оны эхэн үеэс аж үйлдвэрийн паркийг албан ёсоор анх байгуулж эхэлсэн байна. Улмаар АНУ-д 1980 оноос ҮТП олноор үүссэн бөгөөд эдгээрийн 30% буюу 160 нь АНУ-д ажиллаж байна.
Өнөөдөр АНУ-ын аж үйлдвэрийн паркийн хөгжлийг дэлхийн дахинаа сонгодог загварт тооцдог. Америкийн муж тус бүрт олон тооны аж үйлдвэрийн паркууд ажиллаж, бараг бүх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
“Иова” парк
АНУ-ын үйлдвэрлэл, технологийн “Иова” парк нь 147 гаруй корпорацитай бөгөөд түүний үйлдвэрлэл, цех тасаг, технологи, бизнесийн төвд нийт 4300 байнгын ажиллагсад ажиллаж байна. Тус парк Ховкий их сургуулийн дэмжлэгтэйгээр шинээр бизнес эхлэх болон бизнесийнхээ цар хүрээг өргөжүүлэхээр зорьж буй паркад харьяалагдах компанийн ажиллагсдад зориулан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг байна.
Иова паркад үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид Засгийн газраас дараахь хэд хэдэн санхүүгийн урамшуулал үзүүлдэг байна. Үүнд:
- Газрын урамшуулал;
- Татварын урамшуулал;
- Зарим зээл тусламжийн урамшуулал;
- Татварын хөнгөлөлт ба чөлөөлөлт:
- Эхний жил орлогын албан татварт 75%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.
- Үл хөдлөх хөрөнгийн татвараас 5 жил чөлөөлнө.
- Гадаад улсад борлуулалт хийсэн бол борлуулалтын орлогод улсын орлогын татвар төлөхгүй.
- Иовад борлуулсан орлогоос татвар ногдох орлогыг тооцохдоо компанийн орлогын татварт 50%-ийн чөлөөлөлт эдэлнэ.
ХБНГУ-ын ҮТП-ийн туршлагаас
“Regensburg” АҮ-ийн парк
Паркийн хөгжлийн түүх: 1979 онд Richtberg Vermogensverwaltung ямар ч хөгжлийн төлөвлөгөө байхгүй хуучин аж үйлдвэрийн 22 га талбайг эзэмшилдээ авсан байна. Хотын төв хэсэг галт тэрэг, төв замтай холбогдоход бэлэн байв. Тус газрыг хөгжүүлэх төлөвлөгөөг ямар нэгэн хотын захиргааны шахалт шаардлагагүйгээр боловсруулсан ба төлөвлөгөөнд паркийн ногоон байгууламжийг хамгийн багадаа 15% байхаар тусгажээ. Учир нь Richtberg Vermogensverwaltung нь үзэсгэлэнт байгаль гэдэг бол паркийн үнэ цэнийг өсгөх чухал хүчин зүйл гэж үзсэн бөгөөд Бизнесийн паркийг удаан хугацаагаар үнэ цэнэтэй байлгахын тулд газрын төлөвлөлт, дизайныг онцгойлон авч үзжээ. Бүс нутгийн онцлогийг сайн мэддэг архитекторууд барилгын дизайныг гаргаж цэцэрлэгийг хадгалж үлдэхийн тулд гадаад талбайн дизайныг гаргахад орчны төлөвлөгчийг хөлслөн ажиллуулсан байна. Ингэснээр бүх барилга байгууламж өнөөгийн түрээслэгчдийн хүсэлд нийцэхээр загвар дизайнтай болж чадсан. 1981 оноос талбай түрээслүүлж эхэлсэн ба энэхүү үйл ажиллагааг паркийн менежментийн болон лизингийн баг хариуцан ажиллаж байв.
Паркийн дэд бүтэц: Паркийн эзэмшигч нь паркийн бүхий л авто зам, цахилгаан, усны шугам хоолой, газ, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийг бий болгосон бөгөөд эдгээрийг хувийн эзэмшилд байлгасаар байна.