• Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Паркийн нэгж
      • Паркийн нэгжид тавигдах шаардлага
      • Паркийн үндсэн нэгжүүд
    • Паркийн танилцуулга
    • Бүтэц, орон тоо
    • Байгууллагын дүрэм
    • Тэргүүлэх чиглэл
    • Төлөөлөн удирдах зөвлөл
  • Мэдээ, мэдээлэл
    • Цаг үеийн мэдээлэл
    • Дотоод үйл ажиллагаа
  • Хууль, эрх зүй
    • УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ
    • ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮД
      • Монгол улсын Үндсэн хууль
      • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль
      • Хөрөнгө оруулалтын тухай хууль
      • Инновацийн тухай хууль
    • Паркийн нэгжид төрөөс үзүүлэх хөнгөлөлт
  • ил тод
    • Үйл ажилллагаа
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл гомдлыг шийдвэрлэлт
      • Авлигын эсрэг төлөвлөө, тайлан
    • Хүний нөөц
      • Сул ажлын байрны зар
      • Хүний нөөцийн дүрэм, журам
      • Байгууллагын ёс зүйн дүрэм
    • Шилэн данс
    • Газар ашиглалт, Төлөвлөлт
  • Санал хүсэлт
  • Алсын хараа, эрхэм зорилго
Галын оч гамшгийн дохио

2024-01-17

2 жилийн өмнөх хавар манай зуслангийн хөрш айл маань биднийг арай зуслан дээрээ гарч амжаагүй байхад намар хадаж авч чадаагүй өнжүүл өвсөө шатаасан гээд шатсан өвс манай хашаа руу ороод ирсэн, Галаа унтрааж амжсан боловч үлдсэн хар мөр нь бидэнд их эвгүй харагдаж билээ.
Би харин өнжүүл өвсөө шатааж байгаад түймэр тавьж өөрийн болоод танай байшинг шатаах дөхлөө. Ганц ширхэг л чүдэнз зураад асаасан, хатсан өвс ямар хурдан асаж гүйцэгдэхгүй ямар хурдан ойр хавиа хамардаг юм бэ?
За ингээд түймэрт автаад өөрөө байшингүй болж хүний байшинг төлж өгөх өрөнд орчлоо гэж бодлоо. Олуулаа байсан тулдаа тал талаас нь гарт таарсан өмсөж байсан хувцсаа хүртэл тайлж галыг нь дарж авлаа. Шар өвсөө шатаачхаар дор нь гоё ногоон зүлэг ургачихдаг гэж хүмүүс зөвлөөд байдаг ёстой аюултай зөвлөгөө юм байна. Хүнд тэгж зөвөлгөө өгмөөргүй юм байна. Намайг ёстой уучлаарай гэж тэр үед хэлж байсан юм
Тэр үед манай хашааны шар өвс хэр хурдан шатаж байхыг бол хараагүй.
Харин Соёмботой уул шатаж байхыг бол нүдээрээ харсан. Эхлээд нэг жоохон утаа гараад байх шиг байсан нэг их анзаараагүй тэгээд нэг их удалгүй дахиад харахад Соёмботой уул тэр чигээрээ тас хар өнгөтэй болчихсон маш их утаа гарсан байсан.
За тэр хавийн айлууд руу гал орж аюул болох вий дээ гэж санаа зовж суусан. Тэгээд тэр өдөр Соёмботой уулнаас эхэлж гарсан галыг унтраах гэж Улаанбаатар залуучууд бараг бүгдээрээ Богд ууланд очиж хэдэн километр үргэлжлүүлж зогсож уулан доороос ус дамжуулан зөөж галыг унтрааж байгаа талаар мэдээ их гарсан даа
Сүүлд нь сонссон хуучин хувцсаа шатааж байгаад алдсан нэг хүний ганцхан хоромд гаргасан галаас болж Богд ууланд түймэр гарч түүнийг нь унтраах гэж хэдэн мянган хүмүүс хэдэн цаг галын утааг амьсгалан хөдөлсөн нь тэр байсан юм
Ойн түймрийн хор уршиг нь гал унтарсны дараа л дөнгөж эхэлдэг. Хамгийн түрүүнд тэр ойд амьдарч байсан араатан, амьтан, шувуудын үүрэндээ үлдсэн нялх бяцхан үр төл дэгдээхээ болон шоргоолж шавьж зэрэг нь үүртэйгээ хамт түймэрт шатаж үхдэг.
Түүний дараа үлдсэн амьтад амьдрах шинэ газар луу нүүдэлж үлдсэн ойн мод ургамал эргэж бүрэн сэргэтлээ 50-60 жил шаарддаг гэдэг
Яг тийм л гамшиг тэр өдөр Соёмботой ууланд хэдхэн хормын дотор гарахыг харж байсан даа
Галыг бид өсөж дэвшиж өөдөө байхын билэг тэмдэг болгон хүндэлж дээдэлдэг
Гэхдээ аюулыг нь үл тоомсорлож алдсан галаас болж ямар их хор уршиг учирч хэдэн арван жилдээ нөхөж баршгүй хохирол үзүүлдэг гэдгийг үр хүүхдүүддээ сайн захиж хэлж байгаарай залуу эцэг эхчүүдээ

Сүүлийн мэдээ

Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо

2025-08-05 08:36:20

Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно.

2025-08-05 08:32:29

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025-07-09 12:47:12

Нэгжээр орох хүсэлтэй компанийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ

2025-07-09 12:39:28

Үер усны аюулаас урьдчилан сэргийлье

2025-07-08 10:05:44

“Дүрмээ мөрдье”

2025-07-08 09:56:32

Батлагдсан хуваарьт талбайн цэвэрлэгээг хийлээ

2025-07-04 13:01:30

Хаалга бүхэнд хүрч, хүүхэд бүрийг хамгаалъя

2025-07-04 08:57:36

Туршлага солилцох уулзалт боллоо

2025-06-10 07:28:09

“Дэд станц” барих газар, талбай дээр “Их наяд хөгжил” ХХК ирж ажиллаа.

2025-06-04 15:33:32

Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 12090, Наран хороолол, I хороо, Нацагдоржийн талбай, МХС ТӨК-ийн байр, #217, #218
70213292
baganuuritp@gmail.com