2023-05-24
“БАГАНУУР ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОНӨТҮГ-Т ЗАРЛАЖ БУЙ АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.
АЖЛЫН БАЙР: Захиргааны албаны ахлах мэргэжилтэн
АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:
“Багануур үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын бодлогын баримт бичгийг паркийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, Захиргаа, хүний нөөцийн албаны гүйцэтгэх чиг үүрэгт хамаарах үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад мэргэжлийн удирдлагаар хангах, зохион байгуулах, ажлын гүйцэтгэлийг өндөржүүлэх
ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
| 
			 Боловсрол  | 
			
			 Бакалавар буюу түүнээс дээш зэрэгтэй байх  | 
		
| 
			 Мэргэжил  | 
			
			 Хүний нөөцийн менежмент, Эрх зүйч  | 
		
| 
			 Мэргэшил  | 
			
			 Захиргаа, хүний нөөцийн менежмент  | 
		
| 
			 Туршлага  | 
			
			 Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх  | 
		
| 
			 Ур чадвар  | 
			
			
  | 
		
АНКЕТЫН ХУГАЦАА
Зар нийтэлсэн огноо: 2023.05.19
Анкет хүлээж авах сүүлийн огноо: 2023.06.19
БҮРТГҮҮЛЭХ ИРГЭН ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ:
- Төрийн албан хаагчийн анкет
 - Төрийн албаны шалгалтад тэнцсэн нотлох баримт
 - Цээж зураг 2ш /4х6 хэмжээтэй/
 - Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг болох дипломын эх хувь, хуулбарын хамт
 - Иргэний үнэмлэхийн эх хувь, хуулбарын хамт
 - Нийгмийн даатгалын дэвтрийн эх хувь, хуулбарын хамт
 - Мэргэшүүлэх, мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичиг /сертификат/ эх хувь, хуулбарын хамт
 - Ажилд орохыг хүссэн өргөдөл
 
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА:
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар 86070118 утсаар холбогдож мэдээлэл авч болно.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1-р хороо,Наран хороолол, МХС ТӨХК-ийн байр, 217 тоот
ЖИЧ: Бүрдүүлэх материалын иж бүрдэл дутуу тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.





