• Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Паркийн нэгж
      • Паркийн нэгжид тавигдах шаардлага
      • Паркийн үндсэн нэгжүүд
    • Паркийн танилцуулга
    • Бүтэц, орон тоо
    • Байгууллагын дүрэм
    • Тэргүүлэх чиглэл
    • Төлөөлөн удирдах зөвлөл
  • Мэдээ, мэдээлэл
    • Цаг үеийн мэдээлэл
    • Дотоод үйл ажиллагаа
  • Хууль, эрх зүй
    • УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ
    • ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮД
      • Монгол улсын Үндсэн хууль
      • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль
      • Хөрөнгө оруулалтын тухай хууль
      • Инновацийн тухай хууль
    • Паркийн нэгжид төрөөс үзүүлэх хөнгөлөлт
  • ил тод
    • Үйл ажилллагаа
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл гомдлыг шийдвэрлэлт
      • Авлигын эсрэг төлөвлөө, тайлан
    • Хүний нөөц
      • Сул ажлын байрны зар
      • Хүний нөөцийн дүрэм, журам
      • Байгууллагын ёс зүйн дүрэм
    • Шилэн данс
    • Газар ашиглалт, Төлөвлөлт
  • Санал хүсэлт
  • Алсын хараа, эрхэм зорилго
ТУЗ сонгон шалгаруулах томилох, журам

2025-06-25

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын

даргын 2020 оны 100 дугаар тушаалын

9 дүгээр хавсралт

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ,
ҮР ДҮН, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ

НЭГ.Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтийг үнэлэх

            Төлөвлөгөөнд тусгагдсан гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтийг үнэлэхдээ дараах арга зүйг баримтлан үнэлнэ.

Журамд заасны дагуу тухайн арга хэмжээний гүйцэтгэлийн түвшинг тодорхойлохдоо хүрсэн түвшинг хүрэх түвшинд харьцуулж тооцно.

Арга хэмжээг төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэсэн эсэхийг тодорхойлохдоо төлөвлөгөөнд тусгасан эхлэх, дуусах огноог тайланд тусгасан эхэлсэн, дууссан огноотой харьцуулж тооцно. Албан хаагчаас хамаарахгүй шалтгаанаар хугацаа хоцорсон эсэхийг гүйцэтгэлийг хянаж, тогтооно.

Гүй.
төл.

Үнэлгээ өгөх

Шалгуур үзүүлэлт

Гүйцэтгэлийн үнэлгээний хувь

Оноо

0%

40% буюу

(24 оноо)

70% буюу

(36 оноо)

100% буюу

(60 оноо)

Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлт

Нэгжийн дарга

Гүйцэтгэлийн түвшин

“Үр дүнгүй”
ажлын

 0-29 хувь хийгдсэн.

“Эрчимжүүлэх шаардлагатай”
ажлын 30-59 хүртэл хувь хийгдсэн.

“Тодорхой
үр дүнд хүрсэн
”
ажлын 60-89 хүртэл хувь хийгдсэн бол

“Төлөвлөсөн
үр дүнд хүрсэн
”
ажлын 90-100 хүртэл хувь хийгдсэн бол

60 оноо

60 оноо

Төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэсэн байдал

Албан хаагчаас хамаарах шалтгаанаар
хугацаа хоцорсон.

Албан хаагчаас хамаарах шалтгаанаар
бага зэрэг
хугацаа хоцорсон.

Албан хаагчаас хамаарахгүй шалтгаанаар
хугацаа хоцорсон.

Ажлыг төлөвлөсөн хугацаанд нь,
эсхүл хугацаанаасаа
өмнө гүйцэтгэсэн.

10 оноо


Гүйцэтгэлийн төлөвлөлт, тайлагналтын чанарыг үнэлэх арга зүй

1. ТЖАХ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлалын гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг төлөвлөх арга зүйд нийцүүлэн төлөвлөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг сул төлөвлөлт гэж үзэн гүйцэтгэлийн түвшний үнэлгээг 1 шатлал бууруулна.

2. Аргачлалын гүйцэтгэлийг тайлагнах арга зүйд нийцүүлэн тайлагнаагүй тохиолдолд тухайн арга хэмжээний гүйцэтгэлийг тайлангийн чанар муу гэж үзэн гүйцэтгэлийн түвшний үнэлгээг 1 шатлал бууруулна.

Дээрх хоёр алдаа нэг арга хэмжээний төлөвлөлт, тайлагналт дээр зэрэг гарсан тохиолдолд 2 шатлал бууруулахгүй, зөвхөн 1 шатлал бууруулна.

3. Албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гүйцэтгэлээ хугацаандаа тайлагнаагүй тохиолдолд нэгжийн дарга тухайн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээнээс 1 оноо хасч тооцно.

            4. Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтийг гүйцэтгэлийн түвшинг 0-100 хүртэл хувиар / 60 оноо / болон хугацаандаа гүйцэтгэсэн / 10 оноо / эсэхээс хамааран 0-100 хүртэл хувиар нийт 70 хүртэлх оноогоор үнэлнэ. Жишээ нь:

Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтийг үнэлэх

№

Зорилтыг хэрэгжүүлэх
арга хэмжээ

Гүйцэтгэлийн түвшин

Төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэсэн байдал

Нийлбэр
оноо

1

2

3

4

3+4

60 оноо

10 оноо  

70 оноо

0%

40% буюу

(24 оноо)

70% буюу

(42 оноо)

100% буюу

(60 оноо)

0%

40%

буюу

(4оноо)

70% буюу

(7 оноо)

100%

Буюу

(10 оноо)

ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

1.

Арга хэмжээ №1.

х

х

70

2.

Арга хэмжээ №2.

х

х

49

3.

Арга хэмжээ №3.

х

х

31

4.

Арга хэмжээ №4.

х

х

70

5.

Арга хэмжээ №5.

х

х

70

6.

Арга хэмжээ №6.

х

х

70

7.

Арга хэмжээ №7.

х

х

70

8.

Арга хэмжээ №8.

х

х

70

НЭМЭЛТ АЖЛЫН БИЕЛЭЛТ

1.

1-р улирлын нэмэлт ажил

х

х

49

2.

 арга хэмжээ №1.

х

х

70

3.

2-р улирлын нэмэлт ажил

х

х

31

4.

арга хэмжээ №2.

х

х

70

Дундаж оноо = ( 70 + 49 + 31 + 70 + 70 + 70 + 70 + 70 + 49 + 70 + 31 + 70 ) / 12

60 оноо

Нэмэлт ажлын биелэлтийг үнэлэх арга зүй

1. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөнд тусгагдсан гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээтэй агуулгын хувьд давхцахгүй, ажлын цар хүрээ, гүйцэтгэх цаг хугацааны хувьд дүйцэхүйц үүрэг даалгаврын биелэлтийг 1 арга хэмжээний биелэлттэй адилтган үнэлж болно.

2. Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээтэй агуулгын хувьд давхацсан, эсхүл ажлын цар хүрээний хувьд бага, гүйцэтгэх цаг хугацааны хувьд богино үүрэг даалгавруудын биелэлтийг нэгтгэн гүйцэтгэлийн дундаж хувийг тооцож, улирлын нэмэлт ажлын биелэлт гэж тодорхойлон 1 арга хэмжээний биелэлттэй адилтган үнэлнэ.

ХОЁР. МЭДЛЭГ ЧАДВАРАА дЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ

            Төлөвлөгөөнд тусгагдсан мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлтийг үнэлэхдээ дараахь арга зүйг баримтлан үнэлнэ.

2.1. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлтийг 0-100 хүртэл хувиар 15 хүртэлх оноогоор үнэлнэ. Жишээ нь:

Гүй.
төл.

Үнэлгээ өгөх

Шалгуур үзүүлэлт

Гүйцэтгэлийн үнэлгээний хувь

Оноо

0%

40% буюу

(6 оноо)

70% буюу

(10.5 оноо)

100% буюу

(15 оноо)

Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт,
арга хэмжээний биелэлт

Нэгжийн дарга

Боловсролын зэрэг ахиулсан, шинээр мэргэжил эзэмшсэн байдал

“Үр дүнгүй”

“Эрчимжүүлэх шаардлагатай”

“Тодорхой
үр дүнд хүрсэн”

“Төлөвлөсөн
үр дүнд хүрсэн”

15 оноо

Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан,
ур чадвараа сайжруулсан байдал

Гадаад хэл, МТ, ажлын онцлогоос хамаарсан
ур чадвараа сайжруулсан байдал

МЭДЛЭГ ЧАДВАРАА дЭЭШЛҮҮЛЭХ ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙГ ҮНЭлэХ

№

Боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвараа
сайжруулах арга хэмжээ

Гүйцэтгэлийн түвшин

Нийт
(15 оноо)

1

2

3

4

0%

40%

70%

100%

1.

Арга хэмжээ №1.

х

6

2.

Арга хэмжээ №2.

х

15

3.

Арга хэмжээ №3.

х

10.5

Дундаж оноо = ( 6 + 15 + 10.5 ) / 3

10.5 оноо

            Байгууллагын үнэлгээний багийг төсвийн шууд захирагчийн тушаалаар байгууллагын нэгжийн удирдах албан тушаалтан болон хүний нөөц хариуцсан албан хаагчийн төлөөллөөс бүрдүүлэн жил бүрийн 6, 12 дугаар сард багтаан байгуулна. Хэрэв тухайн байгууллага зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын үнэлгээний баг шаардлагагүй бөгөөд энэ журамд заасан байгууллагын үнэлгээний багийн хийх ажлыг төсвийн шууд захирагч гүйцэтгэнэ.

            Нэгжийн дарга харьяалах нэгжийн албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний хагас жилийн үнэлгээг 6 дугаар сарын 17-ны дотор, жилийн эцсийн үнэлгээг 12 дугаар сарын 17-ны дотор тус тус хийж, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудсуудыг нэгтгэн үнэлгээний багт хүргүүлнэ.

           

            Нэгжийн даргын албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээг үндэслэн үнэлгээний баг 6, 12 дугаар сарын 20-ны дотор холбогдох хууль тогтоомж болон хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний саналыг эрх бүхий этгээдэд гаргана.

  1. Тус саналыг харгалзан төсвийн шууд захирагч тушаал гаргаж, холбогдох нэгж, албан тушаалтан хэрэгжилтийг хангуулан ажиллана.
  2. Албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг эрх бүхий этгээдийн баталсан үнэлгээний хуудсаар баталгаажуулж, албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргана.

ГУРАВ.ХАНДЛАГА, ЁС ЗҮЙ, Ур ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ ( НЭГЖИЙН ДАРГЫН ҮНЭЛГЭЭ )

Журмын 4.9.3-т заасны дагуу нэгжийн дарга өөрийн харьяалах нэгжийн албан хаагчийн хандлага, ёс зүй, төлөвлөх, зохион байгуулах, шийдвэр гаргах болон асуудлаа тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шинийг санаачлах, хариуцлага хүлээх чадваруудыг ТЖАХ-ийн хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээний хүснэгт, ажлын цаг ашиглалт, цагийн менежментийг хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийн бүртгэлд үндэслэн тус тус үнэлнэ.

Хууль сахиулах байгууллага (цэрэг, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ ...), дипломат алба, татвар, гааль, нийгмийн даатгал, халамж, дэд бүтцийн байгууллага (агаарын тээвэр, төмөр зам, авто зам, барилга, эрчим хүч ...) гэх мэт мэргэжлийн ур чадвар шаарддаг байгууллагын хувьд албан хаагчийг 3 хүртэлх ур чадварыг нэмж тусган үнэлж болно.

№

Хандлага, ёс зүй, ур чадвар

Нэгжийн даргын үнэлгээ

Нийт

(10 оноо)

1

2

3

4

1.

Хандлага, ёс зүй

1

3

5

5 * 2 = 10

2.

Төлөвлөх, зохион байгуулах

1

3

5

3 * 2 = 6

3.

Шийдвэр гаргах болон асуудлаа тодорхойлох

1

3

5

5 * 2 = 10

4.

Дүн шинжилгээ хийх

1

3

5

3 * 2 = 6

5.

Шинийг санаачлах

1

3

5

5 * 2 = 10

6.

Хариуцлага хүлээх

1

3

5

5 * 2 = 10

7.

Ажлын цаг ашиглалт, цагийн менежмент

1

3”3

5

5 * 2 = 10

Ажлын онцлогоос хамаарсан ур чадвар

1.

Мэргэжлийн ур чадвар №1.

1

3

5

5 * 2 = 10

2.

Мэргэжлийн ур чадвар №2.

1

3

5

5 * 2 = 10

3.

Мэргэжлийн ур чадвар №3.

1

3

5

1 * 2 = 2

Дундаж оноо(10 + 6 + 10 + 6 + 10 + 10 + 10+ 10 + 10 + 2) / 10 үзүүлэлт = 8.4 оноо

8.4 оноо

Дундаж онооны бодолт: Нэгжийн даргын 3-р багананд тавьсан үнэлгээг хоёроор үржүүлж харгалзах 4-р багананд бичнэ. 4-р баганын оноонуудыг хооронд нь нэмж нийлбэрийг олно. Дараа нь уг нийлбэрийг хандлага, ёс зүй, ур чадварын үзүүлэлтийн тоонд хувааж дундаж оноог олно.

Хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээ ( Хамт олны үнэлгээ )

Журмын 4.9.3-т заасны дагуу нэгжийн дарга албан хаагчийн манлайлал, баг, хамтын ажиллагаа, харилцааны чадваруудыг нэгжийн хамт олноор үнэлүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд үнэлгээг албан хаагчдаас нууцаар авч, нэгтгэн үнэлгээнд тооцно.

            Нэгжийн хамт олон маягт №ТАХ_01 дээр албан хаагчийн дээрх чадваруудыг ТЖАХ-ийн хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээний хүснэгтэд үндэслэн үнэлнэ.

№

Хандлага, ёс зүй, ур чадвар

Хамт олны үнэлгээ

Нийт

(5 оноо)

1

2

3

4

1.

Манлайлал

1

3

5

1

2.

Баг, хамтын ажиллагаа

1

3

5

3

3.

Харилцаа

1

3

5

5

Дундаж оноо = (1 + 3 + 5) /3

3 оноо

Дундаж онооны бодолт: Нэгжийн хамт олны 3-р багананд тавьсан үнэлгээг харгалзах 4-р багананд бичнэ. 4-р баганын оноонуудыг хооронд нь нэмж нийлбэрийг олно. Дараа нь уг нийлбэрийг хандлага, ёс зүй, ур чадварын үзүүлэлтийн тоонд хувааж дундаж оноог олно.


            Үнэлгээний хуудаст тавих дундаж оноог бодохдоо хамт олны үнэлгээний үзүүлэлт бүрийн оноог харгалзуулан хооронд нь нэмж нийлбэрийг олно. Дараа нь уг нийлбэрийг нэгжийн хамт олны тоонд хувааж дундаж оноог олно.

Хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээ ( Хэрэглэгчийн үнэлгээ )

Журмын 4.9.3-т заасны дагуу нэгжийн дарга төрийн үйлчилгээ үзүүлдэг албан хаагчийг / өдөр бүр иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдтэй харилцдаг / хэрэглэгчээр үнэлүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд үйлчилгээ авсан хэрэглэгчээр үнэлгээ хийлгэнэ. Үйлчилгээ үзүүлсэн хэрэглэгчийн тооноос хамааруулан түүврийн хэмжээг тооцно. Төрийн үйлчилгээ үзүүлдэг албан хаагч эхний жил нэгжийн хамт олноор, дараагийн жил хэрэглэгчээр гэх мэтчилэн ээлжлэн үнэлүүлнэ.

            Нэгжийн дарга маягт №ТАХ_02-ийг ашиглан тухайн албан хаагчийг хэрэглэгчдээр үнэлүүлж, тус маягт дээр гарын үсэг зурж баталгаажуулна.

Зааварчилгаа: “Сайн” үнэлгээнд 5 оноо, “Дунд” үнэлгээнд 3 оноо, “Муу” үнэлгээнд 1 оноо тус тус өгнө.

№

Хандлага, ёс зүй, ур чадвар

Хэрэглэгчийн үнэлгээ

Нийт

(5 оноо)

1

2

3

4

1.

Ажилтан танд туслахад бэлэн байсан уу?

1

3

5

3

2.

Ажилтны эелдэг таатай харилцаа

1

3

5

3

3.

Ажилтны бүх үйлчлүүлэгчидтэй ижил тэгш харилцах байдал

1

3

5

5

4.

Ажилдаа хариуцлагатай ханддаг байдал

1

3

5

1

5.

Ажилтны цаг баримтлах, ашиглах байдал

1

3

5

3

6.

Ажилтны асуудлыг нэг удаагийн хандалтаар шийдэж өгөхийг хичээдэг байдал

1

3

5

1

7.

Ажилтны мэргэжлийн ур чадвар, мэдлэг

1

3

5

5

8.

Ажилтны шударга байдал / Гар харах /

1

3

5

5

Дундаж оноо= (3 + 3 + 5 + 1 + 3 + 1 + 5+ 5) / 8 үзүүлэлт = 3.2 оноо

3.2 оноо

Үнэлгээний хуудас дээр тавих дундаж оноог бодохдоо хэрэглэгчдийн үнэлгээний үзүүлэлт бүрийн оноог харгалзуулан хооронд нь нэмж нийлбэрийг олно. Дараа нь уг нийлбэрийг судалгаанд хамрагдсан хэрэглэгчийн тоонд хувааж дундаж оноог олно.

ГҮЙЦЭТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

1.

Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлт (70 хүртэлх оноо)

60 оноо

2.

Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлт (15 хүртэлх оноо)

10.5 оноо

3.

Хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээ (15 хүртэлх оноо)

а. ( Нэгжийн даргын үнэлгээ )

б. ( Хамт олны үнэлгээ )

в. ( Хэрэглэгчийн үнэлгээ )

11.4 оноо

Нийт үнэлгээ

81.9 оноо

            Журмын 4.3-т заасны дагуу Нэгжийн дарга албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж “А буюу Маш сайн”, “B буюу Сайн”, “C буюу Хангалттай”, “D буюу Сайжруулах шаардлагатай”, “F буюу Хангалтгүй” гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна. Үнэлгээг онооны харьцаагаар тодорхойлбол:

            90 – 100 оноотой бол “А буюу Маш сайн” гэсэн үнэлгээ

  • 80 – 89 оноотой бол “В буюу Сайн” гэсэн үнэлгээ
  • 70 – 79 оноотой бол “С буюу Хангалттай” гэсэн үнэлгээ
  • 60 – 69 оноотой бол “D буюу Сайжруулах шаардлагатай” гэсэн үнэлгээ
  • 59 онооноос доош бол “F буюу Хангалтгүй” гэсэн үнэлгээгээр үнэлнэ.

Ерөнхий үнэлгээ:

/ A буюу Маш сайн /, / B буюу Сайн /, / C буюу Хангалттай /, / D буюу Сайжруулах шаардлагатай /, / F буюу Хангалтгүй / аль нэгийг сонгож тэмдэглэнэ үү.

Үнэлгээний мөрөөр авах арга хэмжээ / урамшуулах, хариуцлага тооцох гэх мэт. /-ний санал:

..............................................................................................................................................................................

.............................................................................................................................................................................

Нэгжийн даргын тэмдэглэл / ажлын гүйцэтгэлийг хэрхэн сайжруулах талаар зөвлөмж гэх мэт. /:

..........................................................................................................................................................................

..........................................................................................................................................................................

Гүйцэтгэлийн үнэлгээнд оролцсон албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга дарснаар албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үйл ажиллагаа дуусгавар болно.

----оОо----

Сүүлийн мэдээ

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025-07-09 12:47:12

Нэгжээр орох хүсэлтэй компанийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ

2025-07-09 12:39:28

Үер усны аюулаас урьдчилан сэргийлье

2025-07-08 10:05:44

“Дүрмээ мөрдье”

2025-07-08 09:56:32

Батлагдсан хуваарьт талбайн цэвэрлэгээг хийлээ

2025-07-04 13:01:30

Хаалга бүхэнд хүрч, хүүхэд бүрийг хамгаалъя

2025-07-04 08:57:36

Туршлага солилцох уулзалт боллоо

2025-06-10 07:28:09

“Дэд станц” барих газар, талбай дээр “Их наяд хөгжил” ХХК ирж ажиллаа.

2025-06-04 15:33:32

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025-06-04 15:21:43

Монголын паркуудын холбоотой уулзалт хийлээ

2025-06-04 07:30:28

Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 12090, Наран хороолол, I хороо, Нацагдоржийн талбай, МХС ТӨК-ийн байр, #217, #218
70213292
baganuuritp@gmail.com