Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2025-06-04
“Багануур Үйлдвэрлэл технологийн парк” ХК нь үйлдвэрийн төслүүдэд хамтран ажиллах чиглэлээр “Багануур Мах маркет” ХХК-ийн Захирал Т.Хэрлэн, “Натур Ларикс Вүүд” ХХК-ийн Захирал А.Байгаль нартай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
“Багануур Мах маркет” ХХК нь “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” ХК-д баригдах мах боловсруулах үйлдвэр болон түүнийг дагасан дайвар, яс боловсруулах малын тэжээл бэлтгэх үйлдвэрүүдийн төслүүдэд хамтран ажиллах бол “Натур Ларикс Вүүд” ХХК-ийн хувьд мод, модон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг орон нутагт бүрдүүлж, ажлын байр бий болгох, байгаль орчныг хамгаалах, “Ногоон эдийн засаг”-ийг дэмжихэд чиглэгдэнэ.
Ташрамд дурдахад “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” ХК энэ сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд компанийн нэгжээр орох хүсэлтэй аж ахуйн нэгж байгууллагын төслийн саналыг хүлээн авч ажиллаж байна