• Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Паркийн нэгж
      • Паркийн нэгжид тавигдах шаардлага
      • Паркийн үндсэн нэгжүүд
    • Паркийн танилцуулга
    • Бүтэц, орон тоо
    • Байгууллагын дүрэм
    • Тэргүүлэх чиглэл
    • Төлөөлөн удирдах зөвлөл
  • Мэдээ, мэдээлэл
    • Цаг үеийн мэдээлэл
    • Дотоод үйл ажиллагаа
  • Хууль, эрх зүй
    • УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ
    • ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮД
      • Монгол улсын Үндсэн хууль
      • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль
      • Хөрөнгө оруулалтын тухай хууль
      • Инновацийн тухай хууль
    • Паркийн нэгжид төрөөс үзүүлэх хөнгөлөлт
  • ил тод
    • Үйл ажилллагаа
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл гомдлыг шийдвэрлэлт
      • Авлигын эсрэг төлөвлөө, тайлан
    • Хүний нөөц
      • Сул ажлын байрны зар
      • Хүний нөөцийн дүрэм, журам
      • Байгууллагын ёс зүйн дүрэм
    • Шилэн данс
    • Газар ашиглалт, Төлөвлөлт
  • Санал хүсэлт
  • Алсын хараа, эрхэм зорилго
Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах

2025-02-10

ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 79 дүгээр зүйлийн 79.1, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журмыг тус тус үндэслэн “Багануур Үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гурван гишүүдийн сонгон шалгаруулалт зарлаж байна.

ХАРААТ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Боловсрол: Бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  2. Мэргэжил: Эдийн засагч, Санхүүч, Аудитор, Инженер, Эрх зүйч, Бизнесийн удирдлага
  3. Мэргэшил: Бизнесийн удирдлага чиглэлээр
  4. Туршлага: 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;
  5. Нэр дэвшигч нь компанитай ямар нэг байдлаар нэгдмэл сонирхолгүй байх;
  6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй;
  7. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Анкет (Эрх бүхий албан тушаалтны анкетыг бүрэн бөглөх, цээж зураг заавал наасан байх);
  3. Өөрийн намтар (CV);
  4. Нийгмийн даатгалын лавлагаа;
  5. Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:

Хугацаа: Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл дараах хаягуудаар хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХК-ийн байр, 217 тоот

АНХААРАХ ЗҮЙЛС:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
  7. Нэмэлт мэдээллийг “Багануур үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Мичид-Эрдэнэтэй 70213292 болон 91039898 дугаарын утсаар холбогдож авна уу. 

“БАГАНУУР ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” ХК-ИЙН
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

Сүүлийн мэдээ

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025-07-09 12:47:12

Нэгжээр орох хүсэлтэй компанийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ

2025-07-09 12:39:28

Үер усны аюулаас урьдчилан сэргийлье

2025-07-08 10:05:44

“Дүрмээ мөрдье”

2025-07-08 09:56:32

Батлагдсан хуваарьт талбайн цэвэрлэгээг хийлээ

2025-07-04 13:01:30

Хаалга бүхэнд хүрч, хүүхэд бүрийг хамгаалъя

2025-07-04 08:57:36

Туршлага солилцох уулзалт боллоо

2025-06-10 07:28:09

“Дэд станц” барих газар, талбай дээр “Их наяд хөгжил” ХХК ирж ажиллаа.

2025-06-04 15:33:32

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025-06-04 15:21:43

Монголын паркуудын холбоотой уулзалт хийлээ

2025-06-04 07:30:28

Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 12090, Наран хороолол, I хороо, Нацагдоржийн талбай, МХС ТӨК-ийн байр, #217, #218
70213292
baganuuritp@gmail.com