• Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Паркийн нэгж
      • Паркийн нэгжид тавигдах шаардлага
      • Паркийн үндсэн нэгжүүд
    • Паркийн танилцуулга
    • Бүтэц, орон тоо
    • Байгууллагын дүрэм
    • Тэргүүлэх чиглэл
    • Төлөөлөн удирдах зөвлөл
  • Мэдээ, мэдээлэл
    • Цаг үеийн мэдээлэл
    • Дотоод үйл ажиллагаа
  • Хууль, эрх зүй
    • УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ
    • ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮД
      • Монгол улсын Үндсэн хууль
      • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль
      • Хөрөнгө оруулалтын тухай хууль
      • Инновацийн тухай хууль
    • Паркийн нэгжид төрөөс үзүүлэх хөнгөлөлт
  • ил тод
    • Үйл ажилллагаа
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл гомдлыг шийдвэрлэлт
      • Авлигын эсрэг төлөвлөө, тайлан
    • Хүний нөөц
      • Сул ажлын байрны зар
      • Хүний нөөцийн дүрэм, журам
      • Байгууллагын ёс зүйн дүрэм
    • Шилэн данс
    • Газар ашиглалт, Төлөвлөлт
  • Санал хүсэлт
  • Алсын хараа, эрхэм зорилго
Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн зөвлөмжийг хүргэж байна.

2024-01-15

Томуу, Томуу Төст Өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ

Томуу, томуу төст өвчний дэгдэлт болон БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушигны хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн төвөөс ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна.

Ард иргэдэд:

1. Амны хаалт буюу маскыг гадуур явах, эмнэлгээр үйлчлүүлэх бүртээ хэрэглэх (ханиадтай бол заавал хэрэглэж хэвших)

2. Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;

3. Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй байх, олон нийтийн болон хүн ихээр цугларсан газарт очихоос зайлсхийх

4. Дархлаагаа дэмжих (даарахгүй байх, илчлэг чанартай хоол идэх, дулаан хувцаслах, дасгал хөдөлгөөн хийх, халуун аарц, аньс, чацаргана, нэрс уух )

5. Чийгтэй цэвэрлэгээ сайн хийх (ариутгал халдваргүйтгэлийн бодис байнга ашиглах)

6. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх

7. Мах, өндөгийг гүйцэт болгож идэх

8. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх

9. Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх

10.Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх

11.Түүхий ус уухгүй байх

12.Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх

13.Арьс, салстаа гэмтээхгүй байх

14.Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх

15.Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх

16.Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх

17.Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх

18.Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх.

ААН, албан байгууллагуудад:

1. Ажилтан албан хаагчид амны хаалт буюу маскыг тогтмол зөв хэрэглэх, амны хаалтыг хэрэглэх санамж , зааврыг байрлуулах

2. Ажлын байран дээр ажилчид болон үйлчлүүлэгчдийн гар угаах , халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх

3. Албан тасалгаануудад цэвэрлэгээ үйлчилгээг 2 цаг тутамд зориулалтын халдваргүйтгэлийн бодисоор хийх

4. Ажилчдынхаа дархлааг дэмжих ажлыг зохион байгуулах

5. 0-5 хүртэлх насны хүүхдээ ТТТӨвчний шалтгаанаар эмнэлэгт болон гэрээр 3-5 хоног асарсан ажил, хөдөлмөр эрхэлж байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгохыг ажил олгогч, удирдлагадуудад уриалж байна. 

Сүүлийн мэдээ

Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо

2025-08-05 08:36:20

Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно.

2025-08-05 08:32:29

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025-07-09 12:47:12

Нэгжээр орох хүсэлтэй компанийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ

2025-07-09 12:39:28

Үер усны аюулаас урьдчилан сэргийлье

2025-07-08 10:05:44

“Дүрмээ мөрдье”

2025-07-08 09:56:32

Батлагдсан хуваарьт талбайн цэвэрлэгээг хийлээ

2025-07-04 13:01:30

Хаалга бүхэнд хүрч, хүүхэд бүрийг хамгаалъя

2025-07-04 08:57:36

Туршлага солилцох уулзалт боллоо

2025-06-10 07:28:09

“Дэд станц” барих газар, талбай дээр “Их наяд хөгжил” ХХК ирж ажиллаа.

2025-06-04 15:33:32

Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 12090, Наран хороолол, I хороо, Нацагдоржийн талбай, МХС ТӨК-ийн байр, #217, #218
70213292
baganuuritp@gmail.com