Үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа сурталчлах өдөрлөг зохион байгуулагдана
2026-03-06
“Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Үйлдвэрлэл технологийн паркуудын хамтын ажиллагааг сайжруулах, үйл ажиллагаа сурталчлах өдөрлөгийг 03 дугаар сарын 27-ны өдөр Багахангай дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Тус арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн уулзалт зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээ зохион байгуулагдсанаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, иргэд, олон нийтийн оролцоо, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.






