• Бидний тухай
    • Даргын мэндчилгээ
    • Паркийн нэгж
      • Паркийн нэгжид тавигдах шаардлага
      • Паркийн үндсэн нэгжүүд
    • Паркийн танилцуулга
    • Бүтэц, орон тоо
    • Байгууллагын дүрэм
    • Тэргүүлэх чиглэл
    • Төлөөлөн удирдах зөвлөл
  • Мэдээ, мэдээлэл
    • Цаг үеийн мэдээлэл
    • Дотоод үйл ажиллагаа
  • Хууль, эрх зүй
    • УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ
    • ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮД
      • Монгол улсын Үндсэн хууль
      • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль
      • Хөрөнгө оруулалтын тухай хууль
      • Инновацийн тухай хууль
    • Паркийн нэгжид төрөөс үзүүлэх хөнгөлөлт
  • ил тод
    • Үйл ажилллагаа
      • Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан
      • Өргөдөл гомдлыг шийдвэрлэлт
      • Авлигын эсрэг төлөвлөө, тайлан
    • Хүний нөөц
      • Сул ажлын байрны зар
      • Хүний нөөцийн дүрэм, журам
      • Байгууллагын ёс зүйн дүрэм
    • Шилэн данс
    • Газар ашиглалт, Төлөвлөлт
  • Санал хүсэлт
  • Алсын хараа, эрхэм зорилго
“Шинэ санаагаа оюуны өмчөөр баталгаажуулж хөрөнгө болгоё” сэдэвт оюуны өмчийн сургалт

2024-01-08

Багануур Үйлдвэрлэл Технологийн Парк ОНӨТҮГ, Монголын Оюуны Өмчийн Газартай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 21-д Оюуны өмчийн талаарх сургалт зохион байгууллаa.

Тус сургалтанд “Багануур” ХК, “Цахилгаан механикийн үйлдвэр”, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК, “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ны Багануур зүүн өмнөд бүсийн салбар, “Багануур тохижилт” ОНӨААТҮГ, “Мон-цахим” ХХК, “Багануур сувилал”ХХК, Багануур Дүүргийн Татварын Хэлтэс, Багануур дулааны станц, Багануур дүүргийн шүүх, “Багануур пауэр” ХХК-ны ажилтан албан хаагчид болон “Боловсрол”, “Гүн галуутай”, “Оюуны эрин” зэрэг цогцолбор сургуулийн багш, сурагчдаас бүрдсэн нийт 100 гаруй хүн хамрагдсан. Сургалттай холбогдох материалуудыг ОӨГазрын мэргэжилтэн түгээв.

Сургалтанд оролцогчид, суралцагчдаас олон асуулт, үнэтэй санал, санаачлага гарч тайлбар, мэдээлэл авах, харилцан ярилцах журмаар зохион байгууллаа.

Сургалт хэлэлцүүлгийн явцад дараах дүгнэлт саналууд гарлаа. Үүнд:

  1. Сургалт маш оновчтой, ойлгомжтой үр дүнтэй болж хүмүүс идэвхитэй оролцов.
  2. Ажилтнуудаа олноор хамруулж чадаагүй байгууллагууд дараа оюуны өмчийн сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
  3. Оюуны өмчийн газар зүйн заалт-зүйлийг хэрэгжүүлэхэд орон нутгийн захиргаа цаашид анхааралдаа авах шаардлагатай байна. Одоогоор “Багануурын нүүрс” гэхээс өөр брэнд алга.
  4. Оюуны өмчийн талаарх сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн программд огт тусгадаггүй юм байна. Иймд Оюуны Өмчийн Газар дээрх сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн программд тусгах асуудлыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яаманд албан ёсоор тавьж суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санааг төрүүлэх, түүнийхээ эрхийг хамгаалуулах, хэрэгжүүлэх суурь мэдлэгтэй болгох арга хэмжээг одооноос эхлэн авах хэрэгтэй байна.
  5. Тус дүүрэгт одоогоор оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүй байна. Үүнд байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс санаачлагатай хандах хэрэгтэй болжээ.
  6. БҮТП-ийн Газрын  дарга Ч.Элбэгсайхан өөрийн нэг ажилтныг оюуны өмчийн талаар мэргэшүүлэх хүсэлт тавив.

Сургалтыг чанартай зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд зар түгээж урилга хүргүүлэх, олныг хамруулах талаар Оюуны Өмчийн Газар, тус Парк хамтран олон арга хэмжээ авсан байна.

Сүүлийн мэдээ

Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцлоо

2025-08-05 08:36:20

Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно.

2025-08-05 08:32:29

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025-07-09 12:47:12

Нэгжээр орох хүсэлтэй компанийн төлөөллүүдтэй уулзалт хийлээ

2025-07-09 12:39:28

Үер усны аюулаас урьдчилан сэргийлье

2025-07-08 10:05:44

“Дүрмээ мөрдье”

2025-07-08 09:56:32

Батлагдсан хуваарьт талбайн цэвэрлэгээг хийлээ

2025-07-04 13:01:30

Хаалга бүхэнд хүрч, хүүхэд бүрийг хамгаалъя

2025-07-04 08:57:36

Туршлага солилцох уулзалт боллоо

2025-06-10 07:28:09

“Дэд станц” барих газар, талбай дээр “Их наяд хөгжил” ХХК ирж ажиллаа.

2025-06-04 15:33:32

Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 12090, Наран хороолол, I хороо, Нацагдоржийн талбай, МХС ТӨК-ийн байр, #217, #218
70213292
baganuuritp@gmail.com