2018-10-05
2018 оны эхний хагас жилийн хамрагдсан сургалт
- 2018 оны 1 сар
- Парк- Суралцагч байгууллага байх үүднээс ажилтнуудын сургалтын төлөвлөгөө боловсруулсан.
- БҮТП ОНӨТҮГ-ын ахлах мэргэжилтэн Д.Алтангэрэл нийт ажилтнуудад кластерийн удирдлагын тухай мэдлэг олгох үүднээс сургалт явуулсан.
- 2018 оны 5 сар
- 2018.05.11-ний өдөр МҮХАҮТ-ын дэргэдэх гадаад худалдааны академи Монгол улсын хөгжлийн банктай хамтран “Төслийн баримт бичиг боловсруулах” сэдэвт сургалтанд манай байгууллагаас 2 мэргэжилтэн хамрагдсан. Тус сургалтаар:
- Төслийн баримт бичиг боловсруулах арга зүй,
- Төсөл, төслийн удирдлагын тухай
- Төлөвлөлтийн баримт бичгүүдийн төстэй болон ялгаатай талууд, тэдгээрийг үйл ажиллагаандаа ашиглах нь /Төсөл, ТЭЗҮ, Бизнес төлөвлөгөө, Стратеги төлөвлөгөө, Мастер план/
- Оновчтой судалгаа хийх
- Судалгаанд суурилсан төслийн баримт бичиг бэлтгэх
- МУ-ын Хөгжлийн банкны байгууллагын болон төслийн санхүүжилтэд хэрхэн бүртгүүлэх, зээл санхүүжилтийн үйл үйл ажиллагаанд тавигдах шаардлага, материал бүрдүүлэлт зэрэг зүйлийг суралцсан.
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Германы хөгжлийн агентлагтай хамтран “Нийслэлийн хөгжлийн бодлоготой хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулах нь” сэдэвт сургалтанд байгууллагын мэргэжилтэн Д. Оюунсүрэн хамрагдсан.