2018-10-07
1991 оноос Багануурын уурхайн гөологийн алба хөрс хуулалтын талбайд хайгуулын ажлыг явуулж, элс хайрганы ордыг илрүүлэн нөөцийг нь тогтоосон байна. 1991-2003 оны хооронд нийт 5450 мм2 талбайд 4.5-6.0 м-ийн гүнтэй 120 шурф, 5.0-8.0 м-ийн гүнтэй 30 цооногоор хайгуулын ажлыг явуулж холимог хайрганы нөөцийг 930’000 м3 тогтоосон. 2003 оны 10-р сарын байдлаар S1 S2 талбайд үлдэгдэл 465’000 м3 холимог хайрганы нөөцтэй бөгөөд цаашид хайгуулын ажлаар эдгээр нөөцийг нэмэгдүүлэх бололцоотой гэж хайгуул хийсэн инжөнөр техникийн ажилтан болон Уурхайн гөологийн алба үзсэн байна.
Уг талбай нь ашиглалтын 1.2-р хэсэгт 100-110-р тооцооны зүсэлтийн хооронд үндсэн хэсгүүдийн автозамын сүлжээнээс 400-500 м-ийн зайд 3.0-5.4 м-ийн зузаантай 230’000 м3, ашиглалтийн 5-р хэсэг буюу шинэ хэсэгт 260-300-р тооцооны зүсэлтийн хооронд 0.2-1.0 км-ийн зайд 2-4.0 м-ийн зузаантай 235.0 мм3 хайрганы 2 хэсэг нөөцийг тогтоосон.
Гөологийн тогтоцын хувьд “Хуцаа” элс-хайрганы хольцын орд нь Хуцаа голын орчин үөийн аллювийн гаралтай нэг төрлийн хурдаснаас тогтоно. Хуцаа элс-хайрганы хольцын орд нь Багануурын хүрэн нүүрсний ордтой нэг хөндийд дайвар байдлаар оршино.
Ордод элс-хайрга хурдас Хуцаа голын хөндийд түүний урсгалын дагуу хойноос урагш тийш сунаж тогтсон ба ордын хайгуул хийсэн хэсгийн урт нь 360-3500 м өргөн нь 530-800 м байна.
Үйлдвэрлэлийн нөөцийг олборлолтын үөд гарах технологийн хаягдал, бохирдолыг тооцсоны үндсэн дээр тодорхойлов. Элс хайрганы таазыг хусаж цэвэрлэх, давхаргын улыг бохирдуулахгүйн тулд улнаас хаях, элс хайргыг ачиж тээвэрлэх зэрэгт хаягдал гарна. Үйлдвэрлэлийн нөөцийг уурхайн ашиглалтын эцсийн байдлын хүрээн дотор авч үзэв. Уурхайн урт 2878 м, дундаж өргөн 401.935 м, нийтдээ хамрагдах талбайн хэмжээ 115.677 га байна.
Уурхайн хил хязгаар доторхи гөологийн нөөц мян.мЗ |
Хаягдал |
Бохирдол |
Бүгд, мян мЗ |
||
мян.мЗ |
% |
мян.мЗ |
% |
||
2984.862 |
115.474 |
3.87 |
112.489 |
3.77 |
2981.877 |