2017-05-28
МЭНДЧИЛГЭЭ
Өнөөдөр шинэ 2022 оны эхний өдөр та бүхэнтэй цахимаар харилцаж, шинэ оны мэндчилгээ өргөн дэвшүүлж байна.
Манай байгууллагын хамт олон 2021 онд дэвшүүлсэн зорилтуудаа бүрэн хангаллттай биелүүлж, БҮТП-ийн иж бүрэн зураг төслүүдийг хүлээн авлаа.
2022 онд БҮТП-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхүүлэх гарааны жил болж байгаа нь онцлог юм.
МУ-ын ЗГ-аас 2022 онд эхлүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрт аж үйлдвэржилтийг сэргээж хөгжүүлэх цогц бодлого тусгагдаж байгаа нь Паркийн ирээдүйн хэтийн зорилготой бүрэн нийцэж байгааг онцлон тэмдэглэмээр байна.
МУ-ын ЗГ болон НЗД-ын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт БҮТП-ийн дэд бүтцийг үе шаттайгаар бүтээн байгуулах, төлөвлөсөн үйлдвэрүүдийг барьж эхлүүлэх тухай тодорхой заалтууд тусгагдсан тул: хөрөнгө оруулалт, санхүүжилт шийдвэрлэгдэж, Төр хувийн хэвшлийн түншлэл, БААН-үүдийн харилцан уялдаатай хамтын ажиллагаа, төсөв хөрөнгийн оновчтой хуваарилалт, нийт ард иргэдийн дэмжлэг оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.
Эрхэм та манай цахим мэдээлэлтэй тогтмол танилцаж, санал хүсэлтээ илэрхийлж, хөгжлийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
2022 онд танд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, эрүүл энхийг ерөөе.
Хүндэтгэсэн,