2017-03-17
ПАРК БАЙГУУЛАХ ҮНДЭСЛЭЛ
Монгол Улсын Засгийн Газраас үйлдвэржилтэд суурилсан хөгжлийн бодлогоо тодорхойлж, түүний дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хамгийн гол нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах нь тэргүүлэх зорилго байсаар ирсэн.
Монгол Улсыг Үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аж үйлдвэрийн парк цогцолборуудыг байгуулахад анхаарч ирсэний томоохон жишээ нь “Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк” Орон Нутгийн Өмчит Төсөвт Үйлдвэрийн Газрыг (албан ёсны нэр) байгуулсан явдал юм.
2015 оноос Багануур дүүргийн захиргаа санаачилга гарган Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хуралд санал тавьснаар НИТТХ-ын 122 тоот тогтоолоор Багануур дүүрэгт “Багануур Үйлдвэрлэл, Технологийн Парк” Орон Нутгийн Өмчит Төсөвт Үйлдвэрийн газрыг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан.
Монгол Улсыг Үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аж үйлдвэрийн парк цогцолборуудыг байгуулахад чиглэсэн бодлогын баримт бичгүүд гарч, эрх зүйн таатай орчин бүрдээд байна.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хууль (2009 он), УИХ-ын 2003 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан “ҮТП байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл”, Засгийн газрын “ҮТП-ийн журам, чиглэл батлах тухай” 2011 оны 104 дүгээр тогтоол зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд Монгол Улсын хэмжээнд байгуулагдах ҮТП-ийн байршил, журам, үйл ажиллагааны чиглэлийг баталгаажуулж өгсөн бөгөөд “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх” зорилгоор байгуулагдсан.