Паркийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт, гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийн гүйцэтгэл
2021-01-06
- БХБЯ-ны захиалгаар “Мон – Энержи Консалт” ХХК-ийн гүйцэтгэж байгаа паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт, гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын цахилгаанаас бусад хэсэг иж бүрэн дуусч, Барилгын хөгжлийн төвийн 2020.07.07-ны өдрийн 1193/2020 дугаартай магадлалын нэгдсэн дүгнэлтээр баталгаажсан.
- ЭХЯ-наас 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “БҮТП болон Төмрийн үйлдвэрийн эрчим хүчний нэгдсэн ерөнхий цахилгаан хангамж”-ийн 51/2020/87 тоот дугаартай техникийн нөхцөл олгосон.
- 09 дүгээр сарын 16-ны өдөр ЭХЯ-наас №2020/Ц-61 дугаартай “Цахилгаан хангамжийн ажлын зураг төсөл боловсруулах даалгавар” олгогдсон.
- Дээрх 2 баримтын дагуу ЦДӨХАШ-ын урьдчилсан трассын шугамын зургийг боловсруулж, ЦДҮС ТӨХК-аар баталгаажуулахаар хүргүүлсэн.