2018-10-07
Багануур дүүрэгт хог хаягдлын цогц менежментийг
нэвтрүүлж “Эко хот” болгох зорилтыг дэвшүүлэн
хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх
танилцуулга
Багануур үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажил идэвхжин 403.3 га эзэмшил газартай болож шинжлэх ухаан, инновацийн “Монхимо” ХХК-ийн “Адуу брэнд” үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлсэн, Япон улсын хөрөнгө оруулалттай “Монголын агрокультур девелопмент” группийн ноос гүн боловсруулж онгоцны дулаалгын материал хийх үйлдвэр, ХБНГУ-н хөрөнгө оруулалттай “Монгол шингэн нүүрс” ХХК нь Багануурын уурхайн нүүрсийг шингэрүүлж дизель түлш, битум гаргах үйлдвэрүүд барихаар нарийвчилсан ТЭЗҮ боловсруулан паркад нэгжээр элсэх гэрээ байгуулах шатанд явж байна. Паркад шинээр баригдах үйлдвэрүүдийн хог хаягдлын менежментийг боловсруулах явцад ахуйн болон үйдвэрийн хог хаягдлын менежментийн нэгдмэл шийдвэрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа нь харагдав .
Нэг. Хог хаягдлын менежмент боловсруулах судалгааны дүгнэлтээс:
1. Өнөөдөр хогийг ямар ч ялгалтгүйгээр айл өрх, хороололоос татан авч хогийн одоогийн төв цэгт хүргэн шатааж, булж байна. / Судалбар зураг/ Жилд дунджаар 32,0-35,0 мян. тн ахуйн хог хаягдал гардаг байна.
2. Үйлдвэрийн болон хүн, мал эмнэлэг, ариун цэвэр халдвар судлалын байгууллагын хортой хог хаягдлыг ч одоогийн цэгт булж байна.
3. Одоогоор хогийг ялгаж ашиглах тогтсон ямарч систем дүүрэгт байхгүй.
4. Хүмүүс хогийг эмх замбраагүй, заримдаа задгай хаядаг. Залхуу ухамсаргүй хүмүүс нилээд байгаа нь хогийг нэг дор төвлөрүүлэх, ачиж зөөвөрлөхөд ихээхэн хүндрэл учруулдаг байна. / Судалбар зураг/
5. Хог хаягдлын тухай хүмүүсийн ойлголт дутмаг, харамсалтай нь тэдгээрийг ашиглах талаарх мэдлэг маш бага байна.
6. Дүүргийн захиргаа, “Авто жим” ОНӨААТҮГазрын зүгээс хог боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг байнга тавьдаг ч төсвийн санхүүжилтийг нь шийддэггүй байна.
Хоёр. Хог хаягдлын менежментийн нэгдмэл бодлого хэрэгжүүлэх боломж:
- Хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх явцад УИХ, Засгийн газраас гаргасан Ногоон хөгжлийн бодлого, Эрүүл амьдрах орчин, Эрүүл хүнс, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл зэрэг олон зорилт хөтөлбөрүүдийг нэгдмэл бодлогоор шийдвэрлэх нөхцөл бүрдэж байна.
- Хог хаягдлыг ашиглах, боловсруулах технологи, аргачлал, туршлага, машин, тоног төхөөрөмжүүд олноор бий болж, цогц үйлдвэрүүд нийслэлд баригдаж байна.
- Судалгаагаар дүүргийн хог хаягдлыг ашиглах, боловсруулах замаар багасгах ямар их боломж байгааг урьдчилсан байдлаар тодорхойлсон. /Хавсралт 1/
- Ялгаж ангилан түүхий эдээр ашиглах боломжтой хаягдал зүйл бүрийг заавал Багануурт бүх төрлийн хаягдал боловсруулах үйлдвэр барьж их зардал гаргахгүйгээр УБ хотод баригдсан үйлдвэр уруу ачуулах замаар дүүргээс түүхий эд болгон зайлуулах /гаргах/ боломж байгааг тооцоолох хэрэгтэй.
- Үүний зэрэгцээ нүүрсийг шингэрүүлж түлш гаргах Герман улсын хамгийн сүүлийн үеийн шинэлэг технологи манай дүүрэгт орж ирэх гэж байна. Энэ технологиор нүүрсийг шингэрүүлэх явцад нэмэлтээр шатамхай зүйлс болох цаас, картон, биомассыг /мод, үртэс, навчис, малын баас, сүрэл г.м/ зэргийг нэлээд хэмжээгээр хэрэглэх учир ахуйн болон үйлдвэрийн хаягдлыг төвлөрүүлэн ялгаж ашиглах том боломж нээгдэж байна.
- Дүүрэг маань цомхон, хүн амын нягтрал бага, суурьшил нь таруу бус, үйлдвэр цөөн зэрэг нь уг нэгдмэл менежментийг нэвтрүүлэхэд нэн тохиромжтой.
- Хөрөнгө мөнгө бага зарцуулж, сайн менежментээр /удирдлага-зохион байгуулалтаар/ ААН, байгууллага, ард иргэдийн идэвх санаачлага, тууштай үйл ажиллагааны дэмжлэгтэйгээр хүүхэд багачуудыг балчир наснаас нь эхлэн ариун цэвэрч, аливаад арвич, хямгач сэтгэлээр ханддаг, хог хаягдал гэгчийг зөв ашиглаж мэддэг, байгаль болон амьдрах орчноо хайрладаг болгон хүмүүжүүлэх замаар ухамсартай төлөвшсөн шинэ залгамж үеэ бэлтгэх шаардлага ч, боломж ч байна.
ҮТП-ийн захиргаа нь өөрийн дүүргийг үйлдвэржүүлж хөгжлийн шинэ шатанд гаргах зорилтыг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд халгүй, хаягдал багатай үйлдвэрлэл, технологийг нэвтрүүлэх бодлогыг баримталж байна. Энэ ажлын нэгээхэн хэсэг нь хог хаягдлыг ашиглах, боловсруулах үйл ажиллагаатай холбогддог.
ҮТП-ийн захиргаа нь дүүргийг <<Багануур-эко хот>> болгон хөгжүүлэх санаачлагыг дэвшүүлж байна. Манай санаачлагыг дэмжиж дараах арга хэмжээ авахыг хүсье.
- Төслийг 10 жилээс доошгүй хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх тул Багануурыг << strong=""><<ЭКО >> хот болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн Дүүрэг хөгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөнд оруулах асуудлыг шийдвэрлэх.
- <<<< strong=""><<Багануур-эко хот>> төсөл боловсруулах ажлыг ҮТП-ийн захиргаанд даатгах. Энэхүү арга хэмжээ нь дүүргийн зүгээс “ҮТП-ийн хөгжлийг дэмжих сан” бүрдүүлэх эх үүсвэр тавьж байгаа ажил болно. Манайх Шинжлэх Ухааны Байгууллага, эрдэмтдийг татан оролцуулж, төслийг шинжлэх ухаанчаар мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэх болно.
- Паркийн санаачлагыг дүүргийн ИТХ-д оруулж << strong=""><<<< strong=""><<Багануур- эко хот >> төсөл боловсруулах хөрөнгөний асуудлыг шийдвэрлүүлэх.
<< -=""><< strong=""><<<< strong=""><<> төсөл нь дараах үндсэн агуулга бүтцээс тогтоно. Үүнд:
- Хотын хог хаягдлын менежмент,
- Хог хаягдлыг ашиглах, боловсруулах үйл ажиллагааны үе шаттай төлөвлөгөө,
- “Эко” мэдлэг, боловсрол олгох, төлөвшүүлэх үзүүлэн таниулах дадлагын сургалтын хөтөлбөр,
/ Сургалтанд цэцэрлэгийн наснаас эхлэн бүх насны хүмүүсийг хамруулна./
- <<><< -=""><< strong=""><<<< strong=""><<> хот хөгжүүлэхэд ард иргэд, үйлдвэр, ААН, байгууллагуудын үүрэг оролцоо,
- << -=""><<><< -=""><< strong=""><<<< strong=""><<> төслийн төсвийн тооцоо,
- Төслийн үр дүн, <<эко><< -=""><<><< -=""><< strong=""><<<< strong=""><<> хотын төсөөлөл.
Төсөл хэрэгжүүлэх үе шатны үйл ажиллагаанд тусгах асуудлууд:
- Дүүргийн хэмжээнд гялгар уут хэрэглэдэггүй болох аяныг өрнүүлж хэвшүүлэх. Үүгээр хүнсний аюулгүй байдал тогтоох анхдагч зуршлыг бий болгоно.
- Хог хаягдлын тухай ойлголтыг өгөх, ухамсарлуулан ойлгуулах сургалтын программ гаргаж “ Хаях зүйл байхгүй, бүгдийг ашиглаж сурах” хэвшил тогтоох.
- Дүүргээс хэрэгжүүлэх хог хаягдлыг ашиглах арга технологийн сургалтын / видио хичээл, реклам, үзүүлэх сургууль гэх мэт/ хөтөлбөр бүх насныханд зориулан боловсруулж, мэдээлэл, сурталчилгааны бүх хэлбэрээр жил бүр олон давтамжтайгаар айл өрх, цэцэрлэг, сургууль, үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагуудад явуулах.
- Дүүргийн хэмжээнд хог хаягдлын сан байгуулах. Сангийн эх үүсвэр нь хаягдал ашигласан орлого, торгуулиас орсон орлого, сайн дурын хандив гэх мэт.
- Хог хаягдлын Зөрчлийн торгуулийн журам тогтоох. Зөрчил гаргасан хүмүүсийг нээлттэй сурталчилж нийтээр жигшээх бодлого явуулах.
- Хаягдал ашиглах , боловсруулах үйлдвэр байгуулах санаачлагыг идэвхжүүлэх, дэмжих.
- Үйлдвэр, ААНБ-уудыг хог хаягдалгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах төлөвлөгөөтэй ажиллуулах, хөрөнгө тусгаж хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах хэвшил тогтоох.
- Хаягдлыг ашиглан хийсэн бүтээгдэхүүн эдлэлийг сурталчлах, борлуулах зохион байгуулалт хийх. /Жижиг дунд үйлдвэрлэлийн төвтэй хамтрах/.
- Гарч байгаа хаягдлыг үнэлэх үзүүлэлт боловсруулах, үнэлгээ хийх.
- Хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгаа хийх.
- Хог хаягдлыг ашиглах, боловсруулах чиглэлээр Шинжлэх ухааны байгууллага, судалгааны төвүүд, бизнесийн байгууллагатай хамтран ажиллах. /судалгаа хийх, төсөл боловсруулах /.
- Хог хаягдлын цэгийн ашиглалтыг хаах, шинээр нээж ажилуулах журам боловсруулах.
- Хаягдлыг ашиглан төрөл бүрийн хэрэгцээт зүйл хийдэг өөрийн болон гадаад орны туршлага судлах, сурталчлах.
- Хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдтэй танилцах “Бүтээлч аялал”-ыг ААН, байгууллагуудаас төлөөлөл оролцуулж зохион байгуулах. Сургуулийн сурагчдын аялалыг шат дараалан зохион байгуулах.
- Хог хаягдлыг бууруулах талаар иргэдийн дунд санал асуулга явуулах.
- Хүмүүсийн ухамсар, соёлын түвшин харилцан адилгүй, нийгмийн идэвх, санаачлага харьцангүй бага байгааг системтэйгээр дээшлүүлэх, зарим тохиолдолд хөшүүргийн /торгуулийн/ механизм хэрэглэх аргачлал нэвтрүүлэх.
<< strong=""><<эко><< -=""><<><< -=""><< strong=""><<<< strong=""><<Багануур- эко хот >> төслийн гол үр дүн:
- 1. Төслийг үе шаттай төлөвлөгөөтэй хэрэгжүүлж хэвшүүлснээр 10 жилийн дараа гэхэд Монгол улсад анхны үлгэр дуурайлал үзүүлсэн “Эко- хот” болно.
- 2. Төслийн менежментээр хүүхэд багачууд, хүмүүс байгалиа хамгаалж, шүтэн амьдрах сэтгэлтэй, хэвшилтэй болно. Хүн бүр хичээн эрүүл саруул амьдрах орчноо өөрсдөө бүрдүүлж, аюулгүй цэвэр хүнсээ хэрэглэдэг болно.
- 3. Хог хаягдлыг бүрэн ашиглаж хэрэглэх нь ирээдүйд байгаль орчин болоод эдийн засгийн хувьд эерэг нөлөөтэй. Ингэснээр үргүй зардал буурч, хог хаягдлыг дагасан үйлдвэрүүд бий болж эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ.
Дүүргийг <<<< strong=""><<эко><< -=""><<><< -=""><< strong=""><<<< strong=""><<Багануур-эко хот>> болгон хөгжүүлэх манай санаачлагыг дэмжиж, хамтран ажиллахыг хүсч байна.
“Багануур Үйлдвэрлэл Технологийн Парк”
ОНӨТҮГазрын даргаЧ.Элбэгсайхан
Боловсруулсан: Зөвлөх инженер Д.Алтангэрэл
БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ц. САНДАГ-ОЧИР ТАНАА
БАГАНУУР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ДАРГА С.ДАВААСҮРЭН ТАНАА
Танилцуулга хүргүүлэх тухай
Тус Паркад Адуу брэндийн үйлдвэр баригдаж, ноос болон нүүрс гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулахаар төлөвлөгдөж байгаатай холбогдуулан үйлдвэрийн хог хаягдлын менежментийг боловсруулав. Менежментээр хог хаягдлын асуудлыг дүүргийн хэмжээнд цогцоор шийдвэрлэх нь хотын байгаль орчин, ариун цэвэр, эрүүл ахуйн таатай нөхцөл бүрдүүлэх, иргэдийн соёл, боловсролыг шинэ төвшинд хүргэх боломжууд байгааг тогтоолоо.
Менежментийн судалгаанд тулгуурлан өөрийн дүүргийг <<эко><<<< strong=""><<эко><< -=""><<><< -=""><< strong=""><<<< strong=""><<> болгон хөгжүүлэх саналыг дэвшүүлж, Паркийн зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулгыг хавсралтаар хүргүүлэв.
Манай <<эко><<эко><<<< strong=""><<эко><< -=""><<><< -=""><< strong=""><<<< strong=""><<> хөгжүүлэх санаачлагыг дэмжиж, хамтран ажиллахыг хүсье.
Боловсруулсан: Зөвлөх инженер Д.Алтангэрэл