2018-10-07
Монгол улсын ойн сан бүхий газар 18565.6 мян.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.87 хувийг эзэлж байсан ба Ойн сангийн талбайн 75,1 хувийг шилмүүст, навчит ой, 24.9 хувийг заган ой эзэлж байв. Ойгоор бүрхэгдсэн, ойгоор бүрхэгдээгүй, ойн бус гэсэн 3 бүлэгт ангилдаг
Ойн сангийн ойгоор бүрхэгдсэн газарт байгалийн ой, бут сөөг, таримал ой орох ба 12917.5 мян.га талбай.
Ойгоор бүрхэгдээгүй газарт байгалийн аясаараа ойжиж байгаа газар, тармаг модод, зориудаар ойжуулсан газрууд, түймэр хөнөөлт шавжид нэрвэгдсэн ой, мод бэлтгэсэн газар хамаарах ба 4712.1 мян.га талбай.
Ойн бус талбайд ойн цоорхой, цагаан энгэр, эвдрэлд орсон газар, намаг, тусгай зориулалтын зурвас, мод үржүүлгийн талбай зэрэг газрууд орох ба 935.9 мян.га талбайг тус тус эзлэнэ
Манай улсын ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай /12.9 сая.га /-г улсын нийт нутаг дэвсгэр /156,4 сая.га/-д хувааж гаргахад ойрхог чанар нь 8.26% байна.
Ой мод бол олон талын ач холбогдол бүхий байгалийн үнэт баялаг юм. Манай улсын ой 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрдэх бөгөөд 18.3 сая га талбайтай, 1.4 тэрбум шоометр модны нөөцтэй юм.
Манaй ойн талбай нь 16.7 сая га талбайтай бөгөөд ойгоор бүрхэгдсэн талбай нь нийт 12.9 сая га болох бөгөөд 71.4 хувийг шинэс, 9.5 хувийг хуш, 6.3 хувийг нарс, 11.1 хувийг хус, 1.7 хувийг бусад мод, сөөг эзэлдэг
Сүүлийн 20 жилд ойн түймэр, ойн хөнөөлт шавьжийн хор хөнөөл болон хууль бус огтлолтоос шалтгаалан 1,2 сая га ойн талбай хорогдсон байна.