2021-12-03
БХБЯ-ны захиалгаар Мон-Энержи Консалт ХХК-ийн гүйцэтгэж байгаа паркийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийн цахилгааны хэсэг болох 110кВ-ын өндөр хүчдэлийн 7,3км урт агаарын шугам болон үндсэн дэд станц болох 110/35кВ-ын зураг төсөл, паркийн үндсэн 110/35кВ-ын дэд станцаас Хүнд үйлдвэрлэлийн бүсэд байгуулагдах цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн 35кВ-ын агаарын шугам болон 35/10кВ-ын төмөрлөг дэд станцын зураг төсөл, төсөв ЭХЯ-ны Эрчим хүчний хөгжлийн төвийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 209/2021 дугаартай магадлангийн нэгдсэн дүгнэлтээр баталгаажсан.
Дээрх зураг төслийн цахилгааны хэсгийн ажлын зураг боловсруулах явцад зургийн даалгаврын дагуу хяналт тавьж, зарим дутуу болон алдаатай тооцоололуудыг бүрэн гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажилласнаар, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БХБЯ болон Барилгын хөгжлийн төв, Мон-энержи Консалт ХХК-ийн төлөөлөгчид, Газрын дарга нар актаар хүлээлцэх ажлыг зохион байгуулж, хүлээн авсан.