2020-01-21
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 сарын 21-ний өдрийн А/619 дугаар захирамжаар санхүүжилт шийдвэрлэгдэж, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт Нутаг Консалт ХХК шалгаран зураг төслийг боловсруулж байна. Батлагдсан зураг төслийг НЗДТГ-аас парк 2020 онд хүлээн авна.